“Нүүрсний хэрэг”-ийн араас “Койны хэрэг”-ийн дуулиан залгалаа. “Койн” гэх бизнест орон байр, оффис, хурааж хуримтлуулсан хадгаламж, унах унаагаа хүртэл алдсан хохирогчид уйлан хайлан хэвлэлийн хурал хийж, хууль хяналтынхан ч мөрөөр нь орж мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Койнчид” иргэдийн халаасыг сэгсэрч олсон мөнгөө орон сууц, оффис худалдаж авах мэтээр угааж, гадаад руу гаргасан нь захаасаа ил болж байна. Бас нэг ноцтой асуудал нь, “Нүүрсний хэрэг”-ийн цаана улстөрчид байсан шиг “Койны хэрэг”-ийн цаана ч улстөрчид нэр холбогдож байна. Өөрөөр хэлбэл, “койнчид” улстөрчдийн санхүүжүүлэгч байсан уу гэдэг ноцтой асуулт гарч ирж байгаа юм.
Тэгвэл бид зах зээлээс хамгийн их санхүүжилт босгосон MNFT, ELF, WPL нэртэй койнуудын цаана ямар улстөрчид холбогдож байгааг баримтаар дэлгэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн нь хэдэн мянган хүнийг хохироосон “койнчид”-ийн нэг том төлөөллөөр нэрлэгдэж буй. Ө.Үнэнбүрэн нь эхэндээ төрсөн дүү Ө.Номинтойгоо хамтарч ээж С.Одонтуяагийнхаа үүсгэн байгуулсан “Лотс инвест” ХХК, “Сод трейд” ХХК-иудыг удирддаг байсан. Улмаар 2018 оноос койны бизнест хөл тавьсан. Тодруулбал, Ө.Үнэнбүрэн нь 2018 онд “Бит мон экс” ХХК-ийг Баярмагнайн Гантиг, Базарын Сабит нартай хамтран байгуулсан. Тэд эхлээд “Бит мон экс” ХХК-ийнхаа нэр дээр “Bitmonex” нэртэй бирж ажиллуулж, зах зээлд гарсан койнуудыг арилжаалдаг байсан. Дараа нь өөрсдөө “MNFT” нэртэй койныг зах зээлд гаргасан. “МNFT” койныг анхдагч зах зээлд 60 мянган хүн худалдаж авсан. Харин хоёрдогч зах зээлд 2021 оны арваннэгдүгээр 24-нд гаргаж, эхний өдрөө 24 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 81 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Ноцтой нь, Ө.Үнэнбүрэн, Б.Гантиг, Б.Сабит нарын үүсгэн байгуулсан “MNFT” койны хохирогчид нэмэгдсээр байгаа. Дээрээс нь, Ө.Үнэнбүрэнгийн хамтрагч Б.Гантиг нь давхар О.Мөнхжинтэй хамтран гаргасан “IHC” койныхоо хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж буй.
Тайлбар: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний хүү Ө.Үнэнбүрэн
Түүнчлэн С.Одонтуяагийн бэр буюу Ө.Үнэнбүрэнгийн эхнэр Б.Алтантариа нь “Вэллком” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани нь 2016 оны наймдугаар сараас ОХУ-аас шатахуун, шатах тослох материал импортолж, бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалах бизнес хийж эхэлсэн. Анхаарал татах асуудал нь, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн нь 2012-2016 наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажилласан. Улмаар АМГТГ-ын даргаас чөлөөлөгдмөгц нь бэр Б.Алтантариа нь газрын тосны буюу шатахууны бизнес хийж эхэлсэн байгаа юм. Товчхондоо, Г.Өлзийбүрэн АМГТГ-ын дарга байх хугацаандаа ОХУ-ас шатахуун оруулж ирэх бэлтгэл ажлаа хангаж, албан тушаалаа өгмөгцөө бэрээрээ дамжуулан шатахууны бизнесээ хийж эхэлжээ гэж харагдаж байгаа юм.
Бас нэг ноцтой баримт нь, С.Одонтуяагийн бэр Б.Алтантариагийн “Вэллком” ХХК-д Паламын Баярцогт, Цэнгэмаагийн Амраа нар хувь эзэмшдэг. П.Баярцогтыг судлаад үзвэл, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбаттай “Өсөх зоос” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Өсөх зоос” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК-иуд нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах “Хүрэн шанд” нүүрсний уурхайг ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, С.Одонтуяагийн бэр Б.Алтантариа нь “нүүрчид”-тэй шууд холбогддог гэсэн үг юм. Харин Цэнгэмаагийн Амрааг судалж үзвэл, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсантай хамтран өндөр төлбөртэйгөөрөө зартай “British school Ulaanbaatar” сургууль буюу “Бритиш скүүл монголиа” ХХК-ийг үүсгэн байгуулж, удирдаж байсан нэгэн ажээ.
Цаашилбал, С.Одонтуяагийн бэр Б.Алтантариагийн бас нэг бизнес нь алдарт Т.Бадамжунайтай холбогддог. Тодруулбал, Б.Алтантариа нь УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн охин Б.Гаваатай хамтарч “Смарт чойсе транс” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани нь автозам, төмөр зам, агаарын замаар ачаа тээвэрлэх буюу тээвэр ложистикийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн төрийн өмчит үйлдвэрүүдэд сэлбэг, техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдэд оролцдог ажээ.
С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн хамгийн ойрын хамтрагчид нь Соёлын сайд Ч.Номин, түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ нар. Тэд гэр бүлийн найзууд, бас бизнесийн хамтрагчид. Тухайлбал, Ө.Үнэнбүрэн 2017 онд Соёлын сайд Ч.Номин, түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ, Г.Бат-эрдэнийн төрсөн дүү Г.Золбоо нартай хамтран “Скинни” ХХК-ийг байгуулсан. Гэхдээ 2021 наймдугаар сард “Скинни” ХХК-ийн хувь эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулж, Ө.Үнэнбүрэн, Ч.Номин нар нэрээ хасуулж, Г.Бат-Эрдэнэ, Г.Золбоо нарыг хувьцаа эзэмшигчээр үлдээсэн байдаг. Өдгөө “Скинни” ХХК нь барилгын зураг төсөл, засал чимэглэл, интерьер дизайны үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь, Төрийн ордны зүүн талд байрлах “Галерей Улаанбаатар” барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн байдаг. Мөн тус компани “Монгол тв” цамхагт байрлаж, тус телевизийн “Шарк танк” тэргүүтэй нэвтрүүлгүүдийн тайз заслыг гүйцэтгэдэг.
Цаашилбал, Ө.Үнэнбүрэн, Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ, Г.Золбоо нар 2018 онд “Скинни констракшн” ХХК-ийг байгуулсан. Мөн л 2021 оны хоёрдугаар сард Ч.Номин, Ө.Үнэнбүрэн нар хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулж, Г.Золбоо, Г.Бат-Эрдэнэ хоёрт үлдээсэн байдаг.

Нэгтгэж харвал, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн, Соёлын сайд Ч.Номин, түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ, хадам дүү Г.Золбоо нар бизнесийн асар дотно хамтрагчид байж ирсэн нь тун тодорхой харагдаж байгаа юм. Гэхдээ нэгдүгээрт Ч.Номин Соёлын сайд болсон, хоёрдугаарт Ө.Үнэнбүрэн нь “койн”-ы бизнес хийж эхэлсэн гэх хоёр том шалтгаанаар Ө.Үнэнбүрэн, Ч.Номин нар бизнесийн холбоо хамаарлаа салгаж, нийтээр нууцалсан гэж харагдаж байгаа юм. Нөгөөтээгүүр, Ө.Үнэнбүрэнгийн ээж С.Одонтуяа АН-ынх, Ч.Номин МАН-ынх тул тэд хамтарсан бизнесээ нууцлахыг хүссэн биз ээ.
| УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯАГИЙН ХҮҮ Ө.ҮНЭНБҮРЭН “МNFT” КОЙН ГАРГАЖ, ЭХНИЙ ӨДРӨӨ 81 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |