Өсвөрийн насны охиноо зодож, гэр бүлийн хэрүүлээ Монголын цахим “шүүх”-ээр шүүлгэсэн Ч.Ундрам гишүүнд олон нийт тийм ч дуртай биш. Тэр хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлтөр, санаачилсан хуулийн төслөөсөө илүүтэйгээр хүчирхийллийн “хэрэг”-ээрээ олонд танигдсан. Тэр өдрөөс хойш Ч.Ундрам гишүүнийг танихгүй нохой ч байхгүй болсон гэсэн үг л дээ, үнэндээ. Үүнээс нь болоод намаас нь нэр дэвшүүлэхгүй, тойргийнх нь сонгогчид улс төрд хэрэггүй гэж нүүр буруулахад Ч.Ундрам гишүүн “уйлсаар” байгаад нэр дэвших эрхээ авсан ч гэх яриа бий. Гэхдээ дан ганц уйлаад ч шийдэгдчих асуудал биш л дээ, энэ. Нулимстайгаа хамт хэдэн тэрбумыг хаясан гэдэг оргүй ч зүйл биш байх. Сэлэнгээс сонгогдсон Ч.Ундрам, Д.Өнөрболор нар нэр дэвших эрхээ намаасаа авахын тулд хамгийн их мөнгө цацсан, мандатаа хэдэн тэрбумаар авсан гэх.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам хүүхдээ зодож, хүчирхийлэл үйлдсэн хэргийнхээ дараа маш ноцтой мэдээллийг телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлсэн байдаг. Түүний хэлсэн үг, өгүүлбэр олны анхаарлыг татаж, хүн амины хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нэг шалтгаан болж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Би ямар ёс зүйн алдаа гаргасан юм бэ. Би Төрийн ордон дотор хүн алчихсан юм уу. Би Ордон дотор архидаж байгаад хүн унагаад алчихсан юм уу” хэмээн ярьсан нь талийгаач Г.Батхүүгийн хэргийг “хэрэгтэн”-ийг мэдэж байж болзошгүй гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байсан юм.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон билээ. Тэрээр Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны Ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон гэх. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон. Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байсан. Өнгөрсөн жил “Хэрэгтэн олдоогүй, санамсаргүй осол” гэх шалтгаанаар хэргийг хаах санал гаргаж, Нийслэлийн прокурорт хүргүүлсэн байдаг. Харин талийгаачийн ар гэрийнхэн болон журмын нөхөд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл уг хэрэгтэй ижил хэргийн тухай УИХ-ын гишүүн Ч.Ундрам ярьсан нь анхаарал татаж байсан юм.
.jpg)
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос”, “Ундрах говь”, “Баялаг энержи ресурс”, “Монзол” ХХК тэргүүтэй нүүрсний компанитай. Ч.Чинбатыг уул уурхайн салбарынхан “нүүрсний магнат” гэх нь ч бий. Ингэж хочлох нь ч аргагүй юм, өдгөө Ч.Чинбат хамаг л том нүүрсний уурхайг эзэмшдэг. Тухайлбал, Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд MV-017317 дугаартай 350.13 га талбай бүхий Хүрэн шанд нүүрсний уурхайтай. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Эрвэй хошууны овоо гэх уурхайтай. Харин Ч.Чинбатын “Монзол” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших MV-20559 дугаартай, 86.7 га талбай бүхий Бор толгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Түүнчлэн Ч.Чинбатын “Баялаг энержи ресурс”ХХК нь “Өсөх зоос” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Хүрэн шанд нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтыг хариуцдаг. Зөвхөн “Баялаг энержи ресурс” ХХК-ийн нэр дээр 500 гаруй жолооч, оператор, төдий тооны хүнд даацын машин, техник ажилладаг гэхээр хэр том уурхай болох нь тодорхой биз.
Цаашилбал, Ч.Чинбат “Ундрах говь” ХХК-ийг БНХАУ[1]ын иргэн Шэн Янь Жун Бао гэгчтэй хамтран эзэмшдэг. Ч.Чинбатын хамтрагч БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгч нь хувьдаа “Болдфоарда”, “Жунхаовэйеэ” ХХК-ийг эзэмшдэг. Энэ хоёр компани нь мөн л нүүрсний компани бөгөөд “Жунхаовэйеэ” ХХК нь л гэхэд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 816.6 га талбай бүхий MV-017007 дугаартай Хүрээ дэл нүүрсний ордыг эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, Ч.Чинбат, Шэн Янь Жун Бао нарын хамтран эзэмшдэг “Ундрах говь” ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Баруун наран чиглэлийн 32 км автозамын төгсгөлөөс Цагаан дэл уул хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын автозамыг барих концессын төсөлд шалгарсан. Тэд тус хүнд даацыг автозамыг барьж дууссаныхаа дараа улстөрчидтэй “лоббидож”, хуучин Цагаан дэл уул хилийн боомтыг нээлгэж, улмаар өөрсдийн уурхайнуудын нүүрсийг урд хөрш рүү хямд зардлаар гаргахаар төлөвлөсөн гэдэг.
| ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: ЧИНБАТЫН УНДРАМ |
|
Б.Ганхайч “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-05-09 18:19:37
2026-05-09 18:09:40
Л.Энхрийлэн “Астана-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
2026-05-09 18:03:26
МҮБХ-ны АНУ дахь салбар холбоо тамга, тэмдгээ гардан авлаа
2026-05-09 16:19:05
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2026-05-09 11:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-09 08:00:00
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-09 08:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-09 08:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-09 08:00:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-05-09 08:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2026-05-09 08:00:00
Б.Сүхбат “Астана-2026” их дуулгын аварга боллоо
2026-05-09 07:15:00
Г.Наранцэцэг “Астана-2026” их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2026-05-09 07:10:00
“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
2026-05-09 07:00:00
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |