Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Сангийн сайдын суудалд хэзээний л санаархаж ирсэн. Ярьж байгаа сэдэв, агуулга, өнцөг нь бүхэлдээ Сангийн сайдын суудалд өстэй юм уу, өртэй юм уу гэмээр байж ирсэн. Өнгөрсөн хэдэн жил төсөв хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд л Ц.Даваасүрэн Сангийн сайдыг хатгаж, хэрэлдэж эхэлсэн түүхтэй. Микрофон ашиглах минутаа зөвхөн Сангийн сайдтай хэрэлдэхэд л зарцуулдаг болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Тэр бүү хэл “Сангийн сайдыг огцруулах шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлээд, таваргаж явлаа.
Ц.Даваасүрэнгийн хашхиралт сар гаруйн хугацаанд үргэлжлээд, сайдын суудалд заларсан байдаг. Ардын намынхан алдарт “арван хувийн” гэгддэг Ц.Даваасүрэнд Барилга, хот байгуулалтын яамныхаа арван хувийг өгсөн гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, үг хэлэх болгондоо Засгийн газраа шүүмжилж, Сангийн сайдаа огцруулах тухай ярьж, байдгаараа хашхирч байсан Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд болж, санаагаа амраасан. Ердөө сарын дотор Засгийн газрын гишүүн болсон гэсэн үг л дээ. Тэрнээс, тэр өдрөөс хойш Ц.Даваасүрэн сайд Засгийн газраа шүүмжилж, Сангийн сайдаа огцруулах тухай олиггүй үг битгий хэл харц ч унагаагүй.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1964 онд төрсөн. Улс төрд “10 хувийн” гэх хочоороо алдаршсан Ц.Даваасүрэн Хөвсгөлд дахин нэр дэвшиж байна. УИХ-ын гишүүн байх хугацаандаа хоёр удаагийн Засгийн газарт “давхар дээл” өмсөж буй тэрбээр нүүрсний компанитай нэр холбогддог. Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 28-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн А хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх тендерт “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК шалгарч, улмаар ЭТТ-2020/521 дугаартай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт анх удаа оролцоод, 799 тэрбумын тендерийг авсан. Тэгвэл “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн “хуурай” дүү нарынх нь компани.
Тодруулбал,
1.“Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг Дугарсүрэнгийн Отгонлхагва, Гончигбатын Батболд нар эзэмшдэг. Д.Отгонлхагва нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нэг сумынх. Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Харин Г.Батболд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул.
2.УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2004 оноос Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Харин “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар Ц.Даваасүрэнгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Даваасүрэн, Д.Отгонлхагва, Г.Батболд нар “Дэлтэй цэнхэр” МСУХ-г хамт удирдаж ирсэн. Сонирхуулахад, Д.Отгонлхагва нь аймгийн алдарт уяач, Г.Батболд нь манлай уяач цолтой.
3. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоороо 2007 оноос “Хотгойдын хурд” баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Ц.Даваасүрэнгийн зохион байгуулсан “Хотгойдын хурд” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Отгонлхагва, Г.Батболд нарын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК, Г.Батболдын дангаараа эзэмшдэг “Цагаан-Уул магнит” ХХК тус тус ажиллаж ирсэн.
4. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрөгч 2022 оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ныхоо бага хурлыг хуралдуулж, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Батболдод “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүний суудлаа шилжүүлж өгсөн. Ц.Даваасүрэн ийнхүү 18 жил удирдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоо “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батболдод шилжүүлж өгсөн нь тэд хэр ойр холбоотойг нотлон харуулж байгаа юм.
Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар нь УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн төрсөн дүүгээс нь өөрцгүй үнэнч дүү нар нь гэсэн үг. Тиймдээ ч Ц.Даваасүрэн нүүрс ухаж байсан түүхгүй “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт оруулж, улмаар 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад нь дэмжиж, нөлөөлсөн байж болзошгүй дүр зураг харагдаж байна.
Ийм ашиг сонирхлын зөрчилтэй түшээ хойд бүсийнхэнд хэрэггүй л болов уу. Хөвсгөлд битгий хэл төрд хэрэггүй хүний нэг нь Ц.Даваасүрэн болоод байна.
| ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: “10 ХУВЬ”-ИЙН Ц.ДАВААСҮРЭН | 
         | 
      
			                  
             
                “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо 
                
            
             2025-11-04 19:40:57
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |