Өргөст торон хашаа, гарц гарамгүй дэд бүтцүүд зэрлэг амьтдыг эрсдэлд оруулсаар байна. Энэ асуудлыг шийдэх хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын дэмжлэгтэйгээр ALIGN төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Засгийн газар болон хувийн хэвшлийн шийдвэр гаргагчид болон мэргэжилтнүүдэд зориулж байгальд ээлтэй шугаман дэд бүтцийг хөгжүүлэх багц сургалтыг холбогдох мэргэжилтнүүдэд хийж байна. Учир нь, шугаман дэд бүтцийг хэрхэн зэрлэг амьтдад ээлтэй төлөвлөх талаар суурь мэдээлэл хүргэх, мэдлэг олгох сургалтыг шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэх, хийгдэж байгаа бүс нутгийн төрийн албан хаагчдад хийх зайлшгүй шаардлагатай болсон юм.
Дээрх мэдлэгийг олгосноор шугаман дэд бүтцийг орон нутагтаа зэрлэг амьтдад ээлтэйгээр бүтээн байгуулах чиглэлээр төрийн албан хаагчид мэдлэгтэй болох бөгөөд орон нутагт бүтээн байгуулалтыг зөв төлөвлөх, улмаар хяналт тавих боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид ярьж байна. Энэ ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар “Таван толгой төмөр зам” ХХК-ийн мэргэжилтнүүд болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны салбаруудын гишүүдэд шугаман дэд бүтцийг хэрхэн зэрлэг амьтдад ээлтэй төлөвлөх талаар сургалт хийлээ. Эхний сургалтад 29 мэргэжилтэн оролцсон бол удаахь сургалтад 19 мэргэжилтэн оролцсон юм. Сургалтыг дараахь 5 сэдвийн хүрээнд хийв. Үүнд:
• Зэрлэг амьтдын нүүдэл, үүний шалтгаан, тэдгээрийн үнэ цэнэ, хамгаалах шаардлагын тухай суурь ойлголтуудыг олгоно.
• Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, үхэл хорогдолд нөлөөлж буй шугаман дэд бүтцийн нөлөөг тогтоох судалгааны арга замуудын талаарх мэдлэгийг олгох.
• Монгол орны зэрлэг амьтдад үзүүлэх шугаман дэд бүтцийн нөлөөг тодорхойлж тэдгээрийг бууруулах арга замуудыг тогтооход оршино.
• Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн болон популяцид сөрөг нөлөө багатайгаар шугаман дэд бүтцийг төлөвлөх ба байгуулах сайн туршлагын талаарх суурь ойлголтуудыг олгоно.
• Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн болон популяцид сөрөг нөлөө багатайгаар шугаман дэд бүтцийг төлөвлөх ба байгуулахтай холбоотой дүрэм, журам, хууль эрх зүйн үндэслэлийн талаарх суурь ойлголтуудыг олгоно.
Сургалтыг нүүдлийн зэрлэг амьтдын талаар олон жил судалгаа хийж байсан туршлагатай биологич, мэргэжилтнүүд удирдан явуулав. Сургалтын сэдэв, сургагч багш нарын илтгэл сонирхолтой байсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татлаа.
Ялангуяа шугаман дэд бүтэц зэрлэг амьтдад хэрхэн нөлөөлдөг талаар болон бууруулах арга замуудын талаархи мэдээлэл оролцогчдын сонирхлыг татаж байв. Хамгийн чухал нь, оролцогчид зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийг бүтээн байгуулахтай холбоотой холбогдох дүрэм, журам, хууль эрх зүйн мэдээлэлтэй болж чадсан нь сургалтын гол ач холбогдол байлаа. ALIGN төслийн хүрээнд цуврал сургалтуудаас гадна хамтын ажиллагааг сайжруулах лобби уулзалтууд, олон нийтэд чиглэсэн кампанит ажлуудыг амжилттай хийж байна. Ялангуяа шийдвэр гаргахад нөлөө бүхий Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж байгаа нь төслийг амжилттай хэрэгжихэд ихээхэн түлхэц болж байна.
| ALIGN төсөл амжилттай хэрэгжиж байна |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |