Л.Энх-Амгалан сайдын үед мөн ч олон хүүхэд зодуулж, тамлуулж, тарчиллаа. Боловсролын салбар унаж, өсвөр насны өчнөөн хүүхэд гэмт хэргийн золиос болж, тамлагдлаа. Цэцэрлэгийн багш нь хүүхдүүдээ өдөр, шөнөгүй зоддог, сурагчид нь бие биенээ хутгалж, гэмтээдэг, ахлах ангийн сурагчийг нь ууланд аваачаад буудчихдаг гэмт хэрэг энэ сайдын үед дэлгэрэв. Арга хэмжээ ч авсангүй, ахиад хэрэг гарахыг нь хүлээгээд л сууж байлаа, үнэндээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Энх-Амгалан ОХУ, АНУ, БНСУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Улс төрд түүнийг “М Си Эс”-ийн гэх тодотгол дагаж ирсэн. Угтаа бол Монголын толгой бизнесмэнүүдийн том бүлэглэлд багтдаг гэсэн үг. УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас гурвантай сонгогдож, өдгөө УИХ-ын гишүүнээс гадна Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаа тэрбээр дахин УИХ-д нэр дэвшиж байна. Засгийн газрын сайдаар томилогдсон даруйдаа “Боловсролын салбарт шинэчлэл хийнэ” хэмээн мэдэгдэж байсан ч, боловсролын салбарт эрх ашгийн зөрчилтэй нэгэн байсан нь илчлэгдэж байлаа.
Л.Энх-Амгалангийн гэр бүлийн “Мед импекс интернэшнл” ХХК өнгөрсөн хугацаанд 303 тендерт оролцжээ. Ялангуяа халдварт тахалтай тэмцэлдсэн өнгөрөгч хоёр жил “халаас”-аа ахиу түнтийлгэжээ.Тухайлбал, 2020 онд Эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 3.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. 2021 онд Зөвхөн АШУҮИС-ийн эмнэлэгийн л гэхэд дурангийн тасгийн тоног төхөөрөмж авах 120 сая төгрөгийн тендер, Сэхээний тасгийн хяналтын монитор, ЭКГ, холтер худалдан авах 213 сая төгрөгийн тендер, Чих хамар хоолойн оношилгоо эмчилгээний иж бүрдэл авах 1.2 тэрбум төгрөгийн тендер, Хэт авиан дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж авах 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн ХУД-ийн Эх хүүхдийн эрүүл мэндийн II төв эмнэлэгт төрөх тасгийн ор, үзлэгийн ор, тэргэнцэр авах 662 сая төгрөгийн тендер, Амбулаторийн үзлэгийн тоног төхөөрөмж худалдан авах 160 сая төгрөгийн тендер, Суурин ЭХО нийлүүлэх 810 сая төгрөгийн тендер, Нарийн гэдэсний дуран нийлүүлэх 751 сая төгрөгийн тендер шалгарчээ. 2022 онд Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ-т Түргэвчилсэн оношлуур нийлүүлэх 156 сая төгрөгийн тендер, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт 34.1 сая төгрөгөөр уян дурангийн хэрэгсэл нийлүүлэх тендер, Эрүүл мэндийн яамны явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж авах 330 сая төгрөгийн тендер, Улаанбаатар хотын ЗАА-ны Оношилгооны уян дуран авах 441 сая төгрөгийн тендер, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндсэн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдаж авах 12 тэрбум төгрөгийн тендерийн 55, 83, 122 дугаар багц зэрэгт тус тус шалгарсан баримт бий. Түүнчлэн Богп уулан газар авсан томчуудын нэг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Тодруулбал Л.Энх-Амгалан багийн найз Ч.Батсансарыгаа 2014-2019 онд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажилуулахдаа бүх компаниа Тусгай хамгаалалттай газарт газартай болгож амжжээ. Түүнчлэн Туул голын эргээр тансаг хаус хотхон барьж буй баримтуудыг дэлгэж байлаа.
Яг үнэндээ өнөөдөр хамгийн дампуу салбар нь боловсролын салбар болчихоод байна шүү. Салбарын сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй байхаар энэ салбар хөгжиж, дэвшинэ гэдэг нэг талаараа үлгэр. Нөгөө талаараа эндүүрэл биз. Монголын хэдэн багш, сурагчид л бор зүрхээрээ энэ салбарыг чирч яваа болохоос салбарын сайдад нь гавьяа алга. Улаан хивсэн дээгүүр утаа саагиулж алхах дуртай сайдтай салбараас их юм хүлээх хэрэггүй биз ээ.
| ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: ЛУВСАНЦЭРЭНГИЙН ЭНХ-АМГАЛАН |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |