Шороотой “бөх” ч гавьдаггүй л юм, угтаа. УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэр тодорсон өдрөөс хэл ам дагуулж, хэрүүл тэмцлийн бай болж байгаа хэд хэдэн улстөрч байна. Үүний нэг Орхон, Булган, Хөвсгөлийн тойрогт АН-аас нэр дэвшиж буй Дорлигийн Өсөхбаяр.
Орхон аймгийн МоАХ-ын тэргүүн Д.Өсөхбаяр энэ өдрүүдэд хамгийн хударгагүй нэгнээр тодроод байна. Тэр мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, журмын нөхрөө хуурч, нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл цахим сүлжээнд хөвөрч байна. Энэ хууралт, эрх мэдлээ урвуулан ашиглалт нь ганц удаагийнх биш, өнгөрсөн сонгуулиар ч давтагдсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Дорлигийн Өсөхбаяр гэх луу унжсан, хууралтын мастер нэр дэвшиж байна гэсэн үг л дээ.
Аав нь Булган аймгийн Сайхан сумын уугуул, ээж нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул. Д.Өсөхбаяр өөрөө Дархан хотод төрж, Эрдэнэт хотод өссөн. Цахилгаанчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр”-т цахилгаанчнаар ажиллаж байгаад 2000 онд “Орхон чандмань” ХХК-ийг байгуулж, тус компаниараа дамжуулан хадам аав С.Мишигийнхээ Эрдэнэт хот дахь "Чандмань” худалдааны төвийг удирдаж эхэлснээр анх бизнест орсон. Түүнээс хойш Д.Өсөхбаяр “Чандмань” худалдааны төвөөсөө гадна “Гурван од” төв, “Дэлгэрэх” төв, “Тэмүүлэл” төв гэх мэт Эрдэнэт хотын бүх л том худалдаа, үйлчилгээний төвүүдийг эзэмшиж, удирдаж ирсэн. Мөн Д.Өсөхбаярын “Орхон чандмань” ХХК нь Эрдэнэт хотын болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн барилгын тендерүүдийг “түүдэг”. Жишээ нь, Эрдэнэт хотын орон сууцны хорооллууд дундах амрах, нарлах, тоглох талбайнуудыг Д.Өсөхбаярын “Орхон чандмань” ХХК нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байв.
Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулгын дэмжлэгтэйгээр Булган аймагт нэр дэвшсэн ч Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ хоёрт ялагдсан. Гэсэн ч хоосон хоцроогүй, 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Өдгөө даагаа нэхэхээр дахин горилж буй.
Д.Өсөхбаярыг шороотой “бөх” гэж нэрлэсний учрыг энд хүргэе.
Түүний нэр дэвшиж байгаа тойрогт Б.Мягмарсүрэн гэх залуу горилж байжээ. Хурлаараа ч түүний дэмжиж, дэвшүүлэхээр болоод байсан гэнэ. Хачирхалтай нь, Д.Өсөхбаяр Х.Баттулгын хүн гэдгээрээ Б.Мягмарсүрэнг “мөргөж” оронд нэр дэвшихээр болсон аж. Энэ талаар Б.Мягмарсүрэн цахим хуудастаа бичиж, Д.Өсөхбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан.
Тодруулбал, Б.Мягмарсүрэн “Миний хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Орхон, Булган, Хөвсгөл аймгийг хамарсан Хойд бүс нутагт АН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байсан юм. Тавдугаар сарын 20-нд хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ хурлаар намын дарга Л. Гантөмөр сонгуулийн тойрог бүрээр нэг бүрчлэн нэр дэвшигчдээ танилцуулж, санал хураалгаж баталгаажуулсан. УИХ-ын сонгуулийн IV тойрогт Б. Мягмарсүрэн миний нэрийг мөн бусад долоон нэр дэвшигчийн нэрийг уншиж сонсгон, санал хурааж тогтоолоор баталсан юм.Гэтэл тухайн өдрийн ҮБХ-ны хурлаар батлагдсан нэрс дотроос 00.00 цагаас хойш миний нэрийг хасаж Д.Өсөхбаярын нэрийг сольж оруулсан хууль бус үйлдэл болсон байна. Түүний нэр нь АН-ын Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах хороо болон ҮБХ-ны хурлаар дэмжигдээгүй юм. Иймд хууль, дүрэм журмыг уландаа гишгэж байгаа шударга бус үйлдлийг эсэргүүцэж байгаагаа өөрийн цахим хаягаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа юм. Би энэ сонгуульд нэр дэвшихгүй байсан ч болно. Гэвч энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг үл тоож орхиж гэмээнэ цаашдаа улс оронд, улс төрийн намуудад буруу жишиг тогтож олон шударга залуусын ирээдүйг хулгайлах нөхцөл үүснэИймд АН-аас тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтанд хуулв зөрчин нэрээ сэм шургуулсан Д.Өсөхбаярын хууль бус үйлдлийг шалгуулж, нэрийг нь татуулах хүртэл хариуцлага тооцуулахаар СEХ-нд баримт нотолгоо бүхий гомдол хүргүүллээ. Цаашлаад шаардлагатай бол шат шатны Шүүхийн байгууллагад хандаж хуулийн зөрчлийг арилгуулж, хариуцлага тооцох хүртэл нь тэмцэх болно” гэжээ.
Өөрийн гэсэн өнгөгүй, тодорхойлолтгүй, хадам ааваараа бизнест, Х.Баттулгаар улс төрд хөтлүүлж, намын хамтрагчаа тонгорсон Д.Өсөхбаяр төрд хэрэггүй нь тодорхой харагдаж байгаа биз ээ.
| ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: ХАДАМ ААВААРАА БИЗНЕСТ, Х.БАТТУЛГААР УЛС ТӨРД ХӨТЛҮҮЛЖ, НАМЫН ХАМТРАГЧАА ТОНГОРОГЧ Д.ӨСӨХБАЯР |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |