МАН-ын бүлэг энэ парламентын отгон хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийын дарга Д.Тогтохсүрэн "Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацааны ажлаа дүгнэж отгон хуралдаанаа хийлээ. Бүлэг өнгөрсөн хугацаанд 126 удаа хуралдсан. Үүнээс давхардсан тоогоор 300 гаруй хуулийн төсөл хэлэлцүүлжээ. УИХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2000 орчим хуулийн төсөл хэлэлцүүлсэн. Үүний гол ачааг манай нам үүрсэн.
Энэ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль, Боловсролын багц хууль, Баялагийн сангийн хууль, Мэдээлэл технологийн багц хуулиуд зэрэг чухал хуулиудыг хэлэлцлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам эв нэгдэлтэй, хариуцлагатай сайн ажилласан" гэлээ. Энэ үеэр сэтгүүлчид асуулт асууж хариулт авлаа.
-Хаврын чуулганыг энэ лхагва гарагт хуралдуулж, завсарлуулах юм байна. Энэ парламентын хугацаанд хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдээ дараагийн парламент руу шилжүүллээ. Хүний эрхийн асуудалтай холбоотой гол хуулиудаа хэлэлцэхгүй байгаа нь ямар учиртай вэ?
-Хэлэлцэхээр шийдсэн хуулиудаа бараг дуусгасан. Энэ хаврын чуулганаар Баялагийн сангаас эхлээд хөдөө аж ахуйн хуулиудаа баталсан. Харин Үндсэн хуулийн цэцийн болон Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой хуулийн төслүүд дээр ажлын хэсгүүд ажиллаж байна. Ажлын хэсгүүд санал дүгнэлтээ нэгтгээгүй учраас хэлэлцэж амжихгүй юм байна. Энэ баасан гарагт 50-60 хууль батлахаар бэлтгэж байгаа.
-УИХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүрэн хугацаандаа хоёр ч удаа Засгийн газарт төсөвтэй холбоотой бүрэн эрхээ шилжүүлэх арга хэмжээ авсан. Хэдийгээр хамтарч ажиллах онцгой нөхцөл байгаа ч УИХ Засгийн газарт хяналт тавьж ажиллаж чадсан уу?
-Түргэн шийдэх асуудлууд байсан. Цар тахлын үед хүний нөөцийн зарим асуудалд эрх шилжүүлэх асуудал үүссэн. Мөн малчдын зээлийг хөнгөлөхтэй холбоотой эрх шилжүүлэх ганцхан зохицуулалт хийх эрх олгосон. Энэ бол 30-50 орчим тэрбум төгрөгийн асуудал байсан. Түүнээс Их хурал бүрэн эрхээ шилжүүлсэн асуудал байхгүй. УИХ, Засгийн газрын хяналт тэнцэл хангагдаж чадахгүй байна гэдэг агуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмсэн.
-Гишүүдийн ирц ямар байгаа вэ?
-Муу ирцтэй парламент байгаагүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гишүүд тойрогтой ажиллахтай холбоотой ганц нэг Байнгын хороодын хуралдааны тов хойшлох асуудал байсан. Бид хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх технологи нэвтрүүлсэн. Тиймээс ирц дээр асуудал гараагүй. Бүлгийн ирц дээр таагүй оролцоотой гишүүд байсан. Үүнийгээ сард нэг удаа дотоод асуудлаа ярьж байсан.
| Д.ТОГТОХСҮРЭН: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам эв нэгдэлтэй, хариуцлагатай сайн ажиллалаа |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |