Монголын төрд хэрэггүй өчнөөн хүн байна. Түүний нэг нь говийн тойрогт нэр дэвшиж буй Гомпилдоогийн Мөнхцэцэг. Тэр УИХ-д хоёр парламент дамнан сонгогдсон ч хийсэн ажилгүй, хэлэх үггүй, төрд шургалсан чимээгүй өнгөрүүллээ. Гэхдээ энэ нь түүнд хангалттай биш бололтой. Дахиад дэвшинэ, тэгээд бүүр сонгогдох зорилго өвөртөлсөн байгаа ажээ.
Угтаа бол төр төлөөлж, иргэдийнхээ эрх ашигт нийцсэн хууль санаачлан батлалцах төрийн түшээд сонгогдсон тойргийнхоо дуу хоолой болох нь битгий чуулганы танхимын үүдээр ч шагайхгүй шахам явсаар дөрвөн жилийг дуусгадаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр сайхан амлалт өгч, сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулчихаад, Их хуралд ормогцоо хувийн ажлаа амжуулаад үл үзэгдэгч болчихдог гишүүд үе үеийн парламентад байсаар байсан. Энэ удаагийн парламентын “үл үзэгдэгч” нь Г.Мөнхцэцэг гишүүн байлаа. Түүнийг олон нийт яруу найрагч, сэтгүүлч гэдгээр нь илүү мэдэхээс улстөрч гэдэг талаас нь таних хүн ховор. Уг нь бол хоёр парламент дараалж сонгогдсон “архаг” улстөрчийн нэг. Гэтэл шинээр орж ирсэн гишүүдээсээ ч сул, санаачилгагүй, төрийн ажилд хориг ханддаг гээд түүнтэй холбоотой шүүмжлэл тасралтгүй үргэлжилнэ.
Өөр нэг зүйл нь 2016-2021 он хүртэл таван жил парламентад суухдаа тэрбээр нийт 14 хуулийн төсөл бусад гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн гэдэг. Гэвч өнөөдөр түүнд “Энэ миний батлуулсан хуулийн төсөл, миний санаачилсан хууль ийм үр дүнтэй байна” гээд автар болчихсон хууль үзье гэсэн ч алга. Үндсэндээ эрхэм төрийн түшээд маань хууль санаачлан батлуулах үндсэн үүргээ урамтаж, өөр өөрийнхөө л эрх ашгийг хангасан байх.
УИХ-д нөлөө бүхий гишүүн хэмээдэг Сү.Батболдтой, хамт нэг тойрогт намаасаа нэр дэвшиж, гуя дагаж, хүзүү гэгчээр парламентад хоёр дахь удаагаа сонгогдчихсон нь азтай ч юм шиг, ард түмний эрх ашгийг бодвол арчаагүй ч гэж болохоор ийм нэг гишүүн төр төлөөлж суулаа. Уг нь бол тэр Дундговь, Говьсүмбэр гэх хоёр аймгийг төлөөлж суусан. Харин хуулийн төсөл хэлэлцэх, хууль батлахад төрсөн нутаг Дорноговьдоо ихэд элэгтэй байгаа нь анзаарагддаг нь нууц биш юм.
Дорноговь аймгийн нэгдүгээр арван жилийг дүүргэж, Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн М.Мөнхцэцэг хуулийн төсөл санаачилж, төрийн алба хашихад дэндүү жижигдэж байна. УИХ-ын чуулганы хуралдаан дээр нүүрээ будаж, хувцсаа янзласхийгээд, “Миний хуулийн төсөл шүү дэмжээд өгөөрэй” гээд найр тавьсан гишүүдийн хуулийн төслийг хурууныхаа үзүүрээр кнопдсон шигээ суух нь түүний гол үүрэг гээд ойлгочихсон аятай аяглана.
Хөрөнгө орлогын мэдүүлгээ даруухан мэдүүлчихсэн зальтай нэгэн. Гэвч Г.Мөнхцэцэг парламентад чимээгүй ч, төрийн албанд бол томордог нэгэн гэх цуу яриа олны дунд бий. Ялангуяа түүний төрлөх нутаг Дорноговь аймгийн Зам-Үүд сумыг Г.Мөнхцэцэг гишүүний хамаатнууд “атгачихсан” авлига албан тушаалын хэргийг цэцэглүүлж байгаа гэх баримтууд ч мэр сэр байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн ах, дүү хамаатан саднаараа Зам-Үүдэд төрийн алба хашдаг бөгөөд эрх ашгийг зөрчил үүсгэж байж болзошгүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн төрсөн дүү Г.Мөнхтүвшин нь Дорноговь аймгийн прокурорын газарт хяналтын прокуророо 2017 оноос ажиллаж эхэлжээ. Улмаар түүний бас нэг дүү Г.Мөнхзул Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт сувилахуйн арга зүйч хийдэг аж.
Мөн Г.Мөнхтүвшингийн нөхөр Х.Уранбаяр нь Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч цолтой нэгэн. Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллах үеэрээ төрийн байгууллагын зарим албан хаагч, дарга нарын авлигын хэрэг хэрээс хэтэрч, улсын ажил гацаанд оруулсан талаар мэдээлж байлаа.
Улмаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийг тус суманд ажиллуулж, нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах арга хэмжээг авсан байдаг. Үүний дунд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хамаарал бүхий этгээд буюу тус сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга асан Х.Ууганбаярын нэр багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдэд олон жил бугшсан авлига, албан тушаалын хэрэгт түүний хүргэн дүү нэр холбогдсон билээ. Гэтэл сүр дуулиантай өрнөсөн энэ хэрэг өнөөдөр нам гүм болж, хуулийн байгууллагаар шалгагдаж байсан асуудал нь ч сураггүй болоод байгаа юм.
Ийн улс төрд үзэгдэл болсон гишүүд төрийн өндөр дээд албанд очоод ураг төрлийн хэлхээг цэцэглүүлж, ард түмнийг төлөөлөх үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь нууц биш юм. Энэ бол төрд хэрэггүй хүмүүсийн тод төлөөлөл юм.
| ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: ГОМПИЛДООГИЙН МӨНХЦЭЦЭГ | 
         | 
      
			                  
             
                “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо 
                
            
             2025-11-04 19:40:57
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |