Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Цаашид УИХ-ын гишүүн байсан хүнийг Үндсэн хуулийн цэцэд томилдог болох хэрэгтэй. Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар гэх хүмүүс УИХ-аас гарч байна. Адаглаад УИХ-д суучихсан хүмүүс томилогдох ёстой гэж боддог. Үндсэн хуулийн цэцэд томилогдсон гурван хүнийг дэмжинэ. Сайн, муу гэдэг тал дээр үг хэлэхгүй. Өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан гишүүд шигээ цэцийг битгий баллаарай. Өнгөрсөн хугацаанд ажилласан хүмүүс цэцийн манаач биш, самрагч байсан. Жишээ дурдвал, Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж тайлбарласан. 2016 онд намын жагсаалтыг байж болохгүй гэх дүгнэлт гаргачихаад дараа нь үгүйсгэсэн. Эцсийн шийдвэрээр эргэж харж тэнэгтсэн. Та нар ийм байж болохгүй. Хүн бүтэн нүүртэй ажиллах хэрэгтэй. Зарим нь сонгогдчихоод “Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй” гэж дураараа загнадаг. Тэгэх юм бол улс орны хувь заяа тогтворгүй болно. Та нар бол Үндсэн хуулийн цэц” гэсэн юм.
| Ц.ДАВААСҮРЭН: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОГДЧИХООД “ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭРЭЭС ӨӨР ЗҮЙЛ БАЙХГҮЙ” ГЭЖ ДУРААРАА ЗАГНАЖ БОЛОХГҮЙ |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |