Эхний сэдэв болох Ашигт малтмалын олголт, бүртгэл сэдвээр нийт 16 гэрчийг сонсголд дуудсан. "Алтайн хар азарга" ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Өлзийбат, "Алтан тоонот өргөө" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Алтанцэнгэл, "Алтан тоонот өргөө" ХХК-ийн хуульч Ганбаатар, "Хургатай хайрхан" ХХК-ийн эзэмшигч Ц.Цэрэнпунцаг, тус компанийн уурхайн инженер Ж.Сэргэлэн, "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Отгонтамир, тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Жавхлантөр зэрэг гэрчүүд оролцож байна. Зарим гэрчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас сонсголд оролцох боломжгүй боллоо гэсэн хариуг хүргүүлсэн байна.
СОНСГОЛ ДАРГАЛАГЧ Б.ЭНХ-АМГАЛАН: Байгууллагууд 21 тэрбум гэсэн өндөр үнэ зарлачихаад, тухайн хайгуулын лицензийн талбайг авалгүй хаяж явдаг. Тэгсэн мөртлөө хамгийн олон лицензийг аваад, шилжүүлээд байдаг. Энэ нь лицензийн наймаа хийж байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Сонгон шалгаруулалт явуулахад солбилцол явуулах, талбайн мэдээлэл бэлтгэх их олон шат дамжлагын асуудал байдаг гэсэн мэдээллийг Хянан шалгах түр хорооны шинжээчид мэдээлэл өгсөн. Тэгэхээр энэ хүмүүсийн авчихаад хаяж байгаа талбайг дороо ямар зүйлтэй юм бэ. Алт, нүүрс аль нь байна вэ. Мэдээж хоосон зүйл дээр хэдэн тэрбум төгрөгөөр нь авчихаад, хаяхгүй байх. Үүнд хариулт өгөөч.
УУЛ УУРХАЙН ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ГЕОЛОГИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Х.САНЧИГДОРЖ: Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалтын талбайг баталж байгаа. Үндэсний геологийн албанаас талбайн сонголтуудын мэдээллийг гаргаад, яамд хянуулаад Ашигт малтмал газрын тосны газар дээр сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Мэдээж сонгон шалгаруулалтын журамд хамгийн өндөр оноо буюу 70 оноог санхүүгийн саналаар авсан аж ахуй нэгжүүд 25, 21, 16 тэрбум төгрөгөөр ялсан байдалтай байгаа. Эдгээр талбай нь ихэнхдээ Баянхонгор аймгийн нутагт байгаа алттай холбоотой талбай байгаа гэсэн мэдээлэл байна.
СОНСГОЛ ДАРГАЛАГЧ Б.ЭНХ-АМГАЛАН: Сонгон шалгаруулалтаар хаячихаад явбал цуг орсон компаниуд орох боломж хаагдах уу, хаяад явсан хүмүүст Уул уурхайн яамнаас ямар зохицуулалт хийдэг вэ?
УУЛ УУРХАЙН ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ГЕОЛОГИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Х.САНЧИГДОРЖ: Дараагийн компани орох боломжгүй. Уул уурхайн яамнаас хайгуулын лицензийн талбайг хаяж явсан хүмүүст одоогоор авах арга хэмжээ, зохицуулалт байхгүй. Бид нөхцөл байдлыг хараад олон удаа давтан үйлдэлтэй аж ахуйн нэгжүүд, өндөр үнэтэй саналаар орж ирж санал авчихаад, үнээ төлөхгүй, тусгай зөвшөөрөл авахгүй бол хариуцлага тооцох асуудлаар одоо байгаа журамд өөрчлөлт оруулах гээд яамны сайт дээр тавьсан байгаа.
| Х.САНЧИГДОРЖ: 25 тэрбумын үнээр аваад буй хайгуулын лицензийн талбай нь Баянхонгор аймгийн нутагт байгаа алттай холбоотой |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |