Сонгуулийн нэрсийн жагсаалт ил болохтой зэрэгцээд Ардын нам, Ардчилсан нам хоёрын хоорондох харилцаа хүйтэрч эхэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг гар нийлж хийснээсээ эхлээд тэд нэгнийхээ бодлогыг эсэргүүцэхгүйгээр санаа нэгтэй явж, сонгуулийн тохиролцоогоо хийсэн гээд өнгөрсөн хавраас хойш эрх баригч, сөрөг хүчин гэж сөргөлдэхгүйгээр хамтдаа улс төрийн нүүдэл хийж ирснийг олон нийт гадарлахтай болсон.
Угтаа бол хоёр нам ирэх сонгуулийн үр дүнгийн дараа хамтарсан Засгийн газар байгуулах төлөвлөгөөтэй хөшигний ардуур гар барилцсан гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн ч жиг жуг гэлцэж байлаа. Гэвч яг сонгууль ойртоод эхлэхэд хоёул ярьснаасаа буцаж, хэн хэн нь Засгийн эрхийг барих гэж улайрч эхэлсэн нь хав дарсан сонгуулийн жагсаалтын үеэр задрав. Ардын намын хувьд намын жагсаалтад намын удирдлагууд, сайд, гишүүдээ жагсаахгүй хэмээн шинэ хүмүүс онцлон дэвшүүлж, намын дарга өөрөө тойрогт нэр дэвшихээ илэрхийлсэн нь гэнэтийн шийдвэр байсан бол Ардчилсан намын жагсаалтад фракцуудын төлөөллийг багтааж, хуучин улстөрчдөөсөө татгалзсанаа зарласан нь эрх баригч намд цохилт өгөв. Тэдний тохирооноос, тэр байтугай хоёр сарын дараах Засгийн газрын зураглалаас өөр шийдвэрүүд гарсанд хоёр хүчин бие биедээ дээ дургүйлхэж, өрсөлдөөн хурцдах шинжиндээ орох нь бололтой.
Үүний дараа 2007 оны болсон МАХН-ын 25 дугаар Их хурлаар С.Баярыг намын даргаар сонгож, М.Энхболдын Засгийн газрыг огцоруулан, С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилж байлаа. 2008 оны УИХ-ын сонгуульд МАН олонх болж, С.Баярыг Ерөнхий сайдаар дахин томилсон. Тухайн үед долдугаар сарын 1-ний үймээнээс болж, Ардчилсан намд таван сайдын суудал сөрөг хүчинд өгч, хамтарсан Засгийн газар байгуулж байсан түүхтэй. Улмаар 2009 онд С.Баяр Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгч Сү.Батболдын Засгийн газраа байгуулахдаа АН-тай хамтарсан ч сонгуулийн өмнө АН-д өгсөн таван сайдын суудлаа сэлгэж байсан юм.
2012 оны УИХ-ын сонгуульд Н.Алтанхуягийн удирдсан Ардчилсан нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрбээр наймдугаар сарын 9-нд Ерөнхий сайдаар томилогдож, АН, МАХН, МҮАН, Шударга ёс эвсэлтэй хамтран Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажилласан. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг илтэд зөрчихөөс гадна Монгол Улс улсын нэгдсэн төсөв, “Үнийг тогтворжуулах” хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болж, ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй, хууль бусаар зарцуулагдсан, авлига хээл хахууль, тендерийн наймаа түүний үед гаарсан гэх шалтгаанаар буруутгагдаж, 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж байлаа. Онцлог нь, Шинэчлэлийн Засгийн газрыг АН доторх фракцууд өөрсдөө унагасан билээ.
Хамтарсан Засгийн газар байгуулсан он цаг хугацаанд Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх томоохон шийдвэрүүд гарч байлаа. Тухайлбал, С.Баярын Засгийн газрын үед Монгол Улсын эдийн засагт хамгийн том эргэлт хийх Оюутолгойн гэрээ үзэглэж байсан түүхтэй. Ийн Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар түүхэн цаг хугацааг бүтээхээр хөшигний араар гар барилцсан ч хэлснээсээ буцаж эхэлсэн бололтой.
Өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улс 15 Засгийн газрын нүүр үзлээ.
Уг нь тэд хамтарсан Засгийн газар байгуулахдаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эхлээд хэд хэдэн яамыг АН-д хуваарилах хар зургаа гаргасан гэдэг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар тогтвор ажиллаж чадахгүй байсаар ирсэн нь улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн шүүмжилж ирсэн.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамтдаа хийж, бүтээнэ хэмээн амлаж УИХ-д сонгогдсон аль ч улс төрийн нам, улстөрчид анх хэлсэн ганцхан үгэндээ хүрч хамтраад улс эх орноо бодитоор хөгжүүлж, эдийн засаг хийгээд үйлдвэрлэлийн хувьд өөд нь татсан юм алга. Тодруулбал, өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улс 15 Засгийн газрын нүүр үзлээ. Тэдгээр Засгийн газрын ердөө хоёр нь л дөрвөн жилээ гүйцэт ажилласан бөгөөд үлдсэн 13 нь 1-2 жил Засгийн эрхийг барьжээ. Үүний хор уршиг нь улс орны эдийн засаг, ард түмний амьдрал доройтсоор байгаа өнөөгийн дүр төрх мөн билээ. Ирэх жилүүдэд ч ийм байдал давтагдахгүй байхыг үгүйсгэхгүй нь.
| ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨСӨӨ МАН, АН ХОЁУЛ БУЦСАН УУ |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |