Б.Бейсен тойрогтоо юу ч хийсэнгүй. Үнэндээ, кнопны гишүүн байсаар суудлаасаа буух нь. Эвэр амалж, ёдор аашилсан түүнээс Баян-Өлгийнхөн юу ч хүлээгээд нэмэргүй юм байна. Тэр тойргийнхоо иргэдийн эрх ашгийн төлөө нэг ч үг хэлээгүй, хэлэхийг ч хүсээгүй хэрнээ өөрийнхөө төлөө хичээн, хичээн ажиллалаа. Одоо дахиад ч өөрийнхөө төлөө ажиллахаар санаархаж, нэр дэвших эрхээ авав.
УИХ-ын гишүүн Б.Бейсенд Баян-Өлгийнхөн мөн ч олон удаа хандсан даа. Зам, дэд бүтэц, хөгжлийн тухай ярьсан халгаагүй. Харамсалтай нь, тэр байхгүй, мэдэхгүй, чадахгүй гэдэг үгээр амыг нь таглаж, цөхрүүлсэн. Сүүлдээ тойргийнх нь иргэд Б.Бейсен гишүүн рүү хандах нь битгий хэл нэрийг нь дурсахаас ч халгадаг болсон гэнэ лээ. Гэтэл Б.Бейсен дахин нэр дэвшихээр боллоо. Тойргийнхоо иргэдийн нүүрийг хэрхэн харах нь тодорхойгүй ч тэр дэвшинэ гэнэ. Тэгээд бүүр ялах зорилго өвөртөлчихсөн Төрийн ордны урд жигүүрт байрлах “умгар” өрөөнийхөө ширээг зүлгэж сууна лээ.
Б.Бейсены цагаан халад, буурал эмчийн дүрийнх нь цаана асар том авлигын сүлжээ нуугдаж байж болзошгүй ноцтой баримтыг манай сайт 2020 намар нийтэд дэлгэж байв. Тодруулбал, Б.Бейсений насаараа ажиллаж, удирдсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмч бүлэглэж, эрүүл саруул иргэдэд “хөдөлмөрийн чадвараа алдсан” гэх хуурамч тодорхойлолт гаргаж өгч, группт оруулдаг байсан. Ингэхдээ тэд нэг иргэнээс 500 мянгаас 2.0 сая төгрөгийн хахууль авч байсан. Хамгийн ноцтой нь, хуурамч тодорхойлолтоор группт оруулдаг эл “халамжийн бүлэглэл”-ийн толгойлогч нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга асан, УИХ-ын гишүүн Б.Бейсен байж болзошгүй сэжүүр, баримтуудыг бид илчилсэн. Энэ хэргийн мөрөөр ЦЕГ болон АТГ-ын мөрдөгчид Баян-Өлгийд очиж, хэлгүй, дүлий гэх оноштой, сар бүр халамжийн мөнгө авдаг 420 гаруй иргэнийг оношилгоонд хамруулахад 268 иргэн нь эрүүл саруул буюу хуурамч оноштой байсан нь тогтоогдсон байдаг. Ингээд УИХ-ын гишүүн Б.Бейсен тэргүүтэй авлига авсан, өгсөн нийт 611 хүнийг ЦЕГ, АТГ-аас хамтран шалгаж эхэлсэн. Улмаар 2022 оны хавар Б.Бейсенд холбогдох уг хэргийг прокурорт шилжүүлсэн боловч түүнээс хойш сураг алдарчихаад байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймагтаа хамгийн том “Бэйс-Шипа” гэх хувийн эмнэлэгтэй. Б.Бейсен өөрөө “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ зөвлөх эмчээр ажилладаг. Харин охин Б.Ботажан нь “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ ерөнхий мэс заслын эмчээр, охин Б.Маралдын нь дотрын их эмчээр, охин Б.Тохмейл нь зүрх судасны их эмчээр, бэр Х.Айгерим нь лабораторийн их эмчээр тус тус ажилладаг.
Түүнчлэн охин Б.Маралдымынх нь нөхөр, хүргэн М.Калимат нь “Айкамат” ХХК-ийн Ерөнхий захирал. “Айкамат” ХХК нь Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудын барилга, их засвар, гудамж, талбайн тохижилтын тендерүүдийг “түүдэг”. Жишээ нь, Казакстан хороолол барих-504 сая\1-р багц\, Сагсай сумын дотуур байрны их засвар-35.5 сая, Онцгой байдлын газрын шалган нэвтрүүлэх байр-39.0 сая, Буянт сумын соёлын төв-40.0 сая, Стадионы засвар 44.0 сая гэх мэт төрийн есөн тендерт шалгарчээ.
Өөрөөр хэлбэл, Б.Бейсен Баян-Өлгийд хийсэн зүйлгүй хэрнээ, түүний гар, хөлүүд аймгийн тендерт шалгарч, халаасаа түнтийлгэж байна гэсэн үг л дээ. Б.Бейсенгээс Баян-Өлгийнхнийг хэлгүй, дүлий, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болгож, улсын төсвийг хонхойлдог байсан хэргийг нь тодруулахаар тэр өөрөө “хөгжлийн бэрхшээлтэй” болж хувирдаг. Хэд хэдэн удаа энэ талаар тодруулах гэж оролдоход “Сонсогдохгүй байна, юу гэнэ ээ. Миний даралт ихсээ, тариа хийлгэж байна. Бие өвдөөд эмнэлэгт дусал залгуулж байна. Ахын маань бие өвдөөд сахиж байна. Хоёр хүүхэд маань осолд орсон” гэх зэргээр тайлбар хэлэхээс татгалзаж, өнөөдөрт хүрлээ.
| Б.БЕЙСЕНД БАЯН-ӨЛГИЙНХНИЙ ТӨЛӨӨ ХИЙСЭН ЮМ АЛГА |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |