• Өнөөдөр 2025-04-22

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД Ц.ЦОЛМОНГ НЭР ДЭВШҮҮЛЭВ

2024-05-28,   221

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон онол практикийн болон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажилласан мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг үндэслэн Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгож буйг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан.
 
Ц.Цолмон 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн. 1988-1992 онд ОХУ-ын Омскын технологийн сургуулийг төгссөн. 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 2001-2003 онд Английн Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр,  2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан байна.
 
Тэрбээр 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, 2004 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, 2004-2013 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга, 2014-2016 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Цолмон нь Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрч, төрийн ажлын туршлагатай, онол, практикийн мэдлэг ур чадвартай хуульч хэмээн танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД Ц.ЦОЛМОНГ НЭР ДЭВШҮҮЛЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 21:46:30
    S: UILCHLI 45DSH80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 21:45:46
    Зочин: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-28 21:08:01
    Төрийн албан хаагч: Ц.Цолмон Төрд бэлтгэгдсэн мэргэшсэн хуульч хүн. Зөв шийдвэр..
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188