• Өнөөдөр 2025-04-22

АН-ЫНХАН АРАЙ ДЭЭР ЗАЛУУСАА ЯВУУЛЖ, АЛДАА ГАРГАЛАА ДАА

2024-05-27,   494

Ардчилсан намын удирдлыгууд анхиатайтай байсан бол...

                        Залуу “лидер”-үүдээ гаргаад ирчихсэн энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин шиг сүрхий оролцох байлаа. Боловсролтой залуусаар бамбай хийгээд, эх орны ирээдүйн хөгжлийн бодлогыг булаацалдаж тодорхойлоод, онцгойрч ялгарах байлаа.

            Эрх баригчдын идэж уусныг дэлгээд, энэ ч болохгүй, тэр ч бүтэхгүй гээд тэрсэлдэж, тэрүүний чинь оронд манай залуучууд ийм, тийм гээд ихэрхэх байлаа.

            Өдрөөс өдөрт доройтсон ард түмний амьдралыг өөд татах гээд амлалт нэхээд тэмцэж байх байлаа.Өнгөрсөн өвлийн шатахууны хомстол, сайжруулсан шахмал түлшний хор, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд хүчтэй дуу хоолой болох байлаа.

Байлаа, байлаа, байлаа. Тийм ээ, Ардчилсан намын удирдлагууд анхиатайхан байсан энэ мэт бус олон сэдвийг хөндөж, зогсчихоод байгаа төслүүдийн үнэн царайг дэлгэж, хариуцлага нэхэж, “Ядарсан ардынхаа эрх ашгийг нь хамгаалдаг хүмүүс байдаг юм шүү” гэдгээ харуулж, ард түмний дэмжлэгийг чинээнд нь тултал авч, хамтдаа үр дүн нэхээд, олон ажлыг яралзтал бүтээх байсан юм. Харамсалтай нь, тэд тэгсэнгүй, тэгэхийг ч хүссэнгүй. Нэр дэвшигчдээ зарлах гэж нүсэр “юм” болсон, АН. Нэг нь гарч ирж уурлаад л, уурсаад л “Би энэ намаас гарч байна. Шударга зүйл алга, жагсаалтад багтаасангүй” гэж хаалга саваад л. Нэг хэсэг нь дотор талд ундааны сав шидэж, удирдлагуудаа үгүйсгэж, эсэргүүцээд л. Ингэж, ингэж тойрогт болон жагсаалтаар нэр дэвших хүмүүсээ зарласан. Ингэхдээ алдаа гаргаж, арай дээр залуусаа үлдээж, жагсаалтын хонхорхой руу шидчихсэн.

АН-ын залуу “лидер”-үүд өлгийндөө өтөлж, өтөж байгаа нь мөн ч гаслантай юм аа. Харамсалтай гэхээс илүү хувь заяа нь гачлантай юм, тэдний. Олигтойхон удирдлага, намын даргатай байсан бол тэд өдийд лидер болчихоод, намаа төвөггүй аваад явах байлаа.

ӨМГӨӨЛӨГЧ Р.БУЛГАМАА

          Чадалтай, мэдлэгтэй, боловсролтой, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хэрнээ АН-ын жагсаалтын “хонины хонхор” руу шидэгдсэн хүн бол өмгөөлөгч Р.Булгамаа. Тэр хоёр ч сонгуулиар тойрогт нэр дэвшиж, ялагдал хүлээсэн. Тойрогт нэр дэвшихэд шударга бус зүйлтэй нүүр тулж, сонгогдох магадал тун бага учраас тэр энэ удаад жагсаалтад орохыг зөв гэж бодсон. Түүний зөв байсан. Гэхдээ намынх нь удирдлагууд түүнийг жагсаалтад багтаасан ч 26 руу “шидчихсэн”. Тэгэхээр АН тийм олон суудал авч Р.Булгамаа өмгөөлөгч УИХ-ын гишүүн болох нь тун ч эргэлзээтэй. Хатуухан хэлэхэд, түүний ирээдүйг жагсаалтын “хонины хонхорт”-тоо “өмхийрүүлж” байна гэсэн үг л дээ.

Тэрбээр “Энэ удаагийн сонгуульд алдагдсан найман жилийн боломжийг авчиръя гэдэг хүн, хөгжил төвтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн нийгэмд хэрэгжүүлж, нийт хүн ам, ард иргэдийн амьдрал ахуйнд тодорхой хэмжээний амьдралын чанарын дэвшил бий болгох ийм ач холбогдолтой мөрийн хөтөлбөрүүд дэвшүүлж орж байгаа учраас намын болон Үндэсний бодлогын хорооны гишүүд нэлээн санал санаачилгатай идэвхтэй оролцсон. Миний хувьд 2015 оноос Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож ажиллаж байгаа. Энэ удаагийн сонгуульд жагсаалтаар нэр дэвшихээр болсон. Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо үнэхээр онцлогтой. Жагсаалтын ард ямар нэгэн бизнес, фракцын итгэмжлэгдсэн төлөөлөл байдлаар оролцож болохгүй. Жагсаалт гэх зүйлийг би харахдаа ард иргэдийн төлөө дуу хоолой байгаасай гэж гаргасан болов уу. Ардчилсан намыг ч тэгж ойлгоосой гэж хүссэн. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн байр байдал, намын хурлын өнгө аясаас харахад харамсалтай нь тийм биш бололтой. Фракцуудын төлөөлөл эрэмбэ дараалан жагсах боломжтой юм шиг байна. Энд байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүдэд итгэл алдарч байна” гэж ярьсан.

ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ Ц.ТҮМЭНБАЯР

           Ардчилсан нам арай ч ийм байгаагүй юм даа. Бодлого тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд уралдаж, Монголын өнцөг булан бүрд дэмжигчид нь дуугаа хадаан, цалгиулж явсан үе бий, тэдэнд. Одоо л сандал суудлаа булаацалдаж, намын гишүүдийн ир, зүрхийг мохоож, “эзэн”-гүй болчихоод байгаа болохоос. АН-аас горилж байсан Ц.Түмэнбаяр гэх залуу тойрогт нэр дэвших хүсэлтэй өгсөн ч хасагдсан. Тэр гэр хорооллын айлуудыг хашаандаа сайхан амьдархад уриалж, мод тарихыг үлгэрлэж, шийдэл, арга зам зааж өгсөөр өнөөдөрт хүрсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын нэр дэвшигчдийг бодвол хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй, хийх ажилтай залуу байлаа. Гэвч хачирхалтай нь, түүнийг дэвшүүлсэнгүй.

Ц.Түмэнбаяр АН-аас тойрогт нэр дэвшсэн бол баараггүй гарах байлаа. Тэр анх удаа гэр хорооллын айлуудыг тойрч, сонгуулийн сурталчилгаа хийж байгаа цагаан захтнуудаас хавь илүү дээр байсан. Долоо хоногийн долоон өдөр гэр хорооллоор явж “Жорлонгоо өөрчлөх санал тавьж, туршлага хуваалцаж, байшингаа дулаалахыг, хашаандаа хүнсний ногоо тарихыг уриалж явдаг. Өөрөөр хэлбэл, гэр хорооллыг гэрэлтэй байлгах, хүүхдүүдийг аюулгүй орчин тоглуулж, өгсөх ажилд манлайлж яваа.  Үнэндээ, гэр хорооллыг улс төрийн зорилгоор бус, үнэн сэтгэлээсээ өөрчлөхөд тэр гар бие оролцож байгаа юм. АН харамсалтай нь, энэ мэт залуусаа дэмжсэнгүй, дэмжихийг ч хүссэнгүй.

“ТЭМЦЭГЧ” Б.ЭНХМӨНХ

       АН-д шударга, зоригтой, тэмцэгч залуучууд дутагдаж байна. Намын даргынхаа өөдөөс дорвитойхон үг хэлчихдэг, буруутай нь үзэлцэж, болохгүйтэй нь дайтаж чадах хэмжээний тэмцэгч хэрэгтэй байна гэсэн үг л дээ. Ийм залуус АН-д хүч түрэн орж ирвэл намын гишүүдийн итгэл найдвар сэргэж, ирээдүйн төлөө хамтдаа зүтгэхийг хүснэ. Хачирхалтай нь, АН ийм залуусаа жагсаалтын ч, тойргийн ч ард нь үлдээж байна. Үүний нэг нь говийн бүсийн тойрогт горилж байсан Б.Энхмөнх.

Тэрбээр “Б.Энхмөнх: Говийн бүсийн тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн ч хасагдлаа. Гэхдээ энэ намын ялалтын төлөө зүтгэнэ. Энэ удаагийн сонгуульд АН бутарч болохгүй, эвлэрч оролцоно. Үндэсний бодлогын хорооны хурал амаргүй байсан ч зорилгодоо хүрлээ. АН ялагдах эрхгүй сонгуульд оролцох гэж байна” гэсэн.

 

 


АН-ЫНХАН АРАЙ ДЭЭР ЗАЛУУСАА ЯВУУЛЖ, АЛДАА ГАРГАЛАА ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-27 12:16:12
    Зочин: ANUSDI XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-27 10:47:48
    Зочин: Сонгодог технологи 35 жил ажиллаж байна, хүн нэг бүрээр гутаах, асар өндөр үр дүнтэй технологи, нэг хүнийг нь гутаахад нам нь 50 хувиар сөнөж байдаг технологи. Энд худлаа магтах, хатгах, яс хаях технологич ч орно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-27 10:32:11
    S: SEKSEER XUCHINDUULI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-27 10:10:36
    Би: Энхмөнх хурал самарчихаад нам муухай харагдуулчихаад бичлэг гарч ирэхээс өмнө гомдогсодын хажууд гэмгүй царайлаад пост оруулаад байдаг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188