• Өнөөдөр 2025-07-08

Чуулган түр завсарлалаа

2024-05-24,   198

                   Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэлж, дараах асуудлыг хэлэлцээд түр завсарлалаа.
 
         Хуралдааны үеэр "Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулах бэлтгэл ажлыг хангуулахаар байнгын хороо руу нь буцаасан. Мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар байнгын хороо руу нь шилжүүллээ. “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулахаар байнгын хороо руу нь шилжүүлсэн.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулахаар байнгын хороо руу нь шилжүүллээ" гэв.

Чуулган түр завсарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188