Монголчууд удам дамжсан бөх, уяачид, урлагийнхан, дархчин, жүжигчин, тариаланч, цэрэг, цагдаа гээд удмын залгамж халаа болсон хүнийг хайрлаж, хүндэлдэг. Харин удам дамжсан улстөрчийг сөргөөр хүлээж авах хандлага бий. Ялангуяа сонгуулийн дараа болон сонгуулийн өмнө удам дамжсан улстөрчдийн үйлдэл олныг эгдүүцүүлдэг. Учир нь, УИХ-ын сонгуулийн дараа зарим улстөрчийн хүүхдүүд, ах дүү, хамаатан садан төрийн бүх шатны албан тушаалд томилогдох нь энгийн үзэгдэл болоод байгаа. Иймд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй улстөрчдийн хүүхдүүдийг танилцуулж байна.
Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр сурч төгссөн. Магистрын зэргийг Германы Бонн хотын их сургуульд хамгаалсан. Хуулийн компанид мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Үүний дараа “Шунхлай групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар хоёр жил, Голомт банкны Хуулийн хэлтсийн захирлаар гурван жил ажилласан. Одоо “Инвескор Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэх. Түүний аав Р.Гончигдорж нь Монголын нэрт математикч, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтнээс гадна УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ардчилсан намын даргын албыг хашиж ирсэн туршлагатай парламентч гэдгийг олон нийт мэднэ. Харин одоо Г.Уянгахишиг аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр УИХ-ын гишүүн болохоор хүч үзэж байгаа. Түүнийг Ардчилсан намаас биш ХҮН-аас нэр дэвшсэнд олон хүн гайхаж байгаа.

Н.Энхбаярын хүү Э.Батшугар Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр томилогдож улстөрд орж ирсэн гэхэд болно. Тэрбээр одоо УИХ-ын гишүүн, Инноваци цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Түүний хувьд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай, хуульч мэргэжилтэй юм. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж гишүүн болсон. Энэ удаагийн сонгуульд тэрбээр 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм.
.jpg)
УИХ-ын гишүүн, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга асан Ц.Шинэбаярын хүү Бямбасүрэн Дорнод аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Түүний аав 2008-2012 онд Дорнод аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болж байжээ. Харин Бямбасүрэн АНУ-д ахлах сургуулиа дүүргэж, улмаар Англи, Австралийн Их сургуульд бакалавр, магистрт суралцан эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Эхнэр Ч.Ариунсэлэнгэ болон хүү, охиныхоо хамт Чойбалсан хотдоо аж төрж, 1996 онд аавынхаа үүсгэн байгуулсан “Найнги” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч яваа аж.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин Жаргалан Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Тэрбээр Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. "Монгол түлхүүр" ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүний сонгуульт ажилтай. Түүнийг УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин гэдгээр нь олон нийт илүүтэй танина.

МАН-ын Бага хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын VI тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшиж байгаа. Тэрбээр Монгол Улсын их сургууль төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали Улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажилладаг. Ийнхүү Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авсан тойрогт МАН-аас өрсөлдөхөөр болсон.
.png)
| ТАНИЛЦ: СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БУЙ УЛСТӨРЧДИЙН УЛСТӨРЧ ХҮҮХДҮҮД |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |