• Өнөөдөр 2025-04-22

СҮХБААТАР АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ “ДАРАМТАЛЖ”, ХУУЛЬ БУСААР ГАЗАР АВСАН ГЭХ Ж.БАТСУУРЬ ХОРИГДОХООС ЗУГТАЖ, ЖАГСААЛТАД БАГТЛАА

2024-05-25,   687

         Ж.Батсуурь гишүүн айдастай байна. Тэр “Юу ч болж байсан дэвшинэ, хоригдохоос, хорихоос, хууль хяналтын байгууллагаас айхгүй. Сонгогчид та бүхнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэж, тойрогтоо нэр дэвшинэ” хэмээн 20 гаруй хоног Сүхбаатар аймгаар тойрохдоо хамгийн чангаараа хашхирсан. Хачирхалтай нь, тэр эцсийн мөчдөө жагсаалтад багтлаа. Үнэндээ, Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн удирдлагуудыг “дарамталж”, хууль бусаар газар авсан хэргээсээ “айж”, хоригдохоос “зугтаж” жагсаалтад орох тохироо хийчихлээ.

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ, Э.ТӨГӨЛДӨР НАР УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРИЙН ДҮҮД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОЖ, ХАХУУЛЬД НЬ ГУРВАН ӨРӨӨ БАЙР АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

         Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа. Шалгаад зогсохгүй 48 цаг цагдан хорьж, шалгалтын ажиллагаа явуулсан. Эх сурвалжийн мэдээлж байснаар Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүүд аймгийнхаа газраас хууль бусаар олгосон байж болзошгүй гэх.

АТГ-аас өгсөн мэдээллээр “Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн буюу Баруун-Урт сумын гуравдугаар багийн байрлалтай, 6700 метр кв, мөн 1359 м кв хэмжээтэй хоёр байрлалын газрын зориулалтыг өөрчилсөн. Ингэхдээ Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн. Бусдад давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа.  Мөн тэрбээр өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 2635 м кв хэмжээтэй газрыг авто угаалга, гараажийн зориулалттай газрыг төлбөр төлөөгүй байхад бусдад шилжүүлж, бусдад давуу эрх олгосон.Нэр бүхий УИХ-ын гишүүний Баруун-Урт дахь 3211 м кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчин, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөвгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, нэр бүхий компанийн захиралтай Шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө байрыг хахуульд авсан байж болзошгүй” гэв.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн үеэл дүүгийн газрын зориулалтыг хууль бусаар өөрчилж, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат гурван өрөө орон сууцны хахууль авсан байж болзошгүй гэх.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ ХИЛИЙН БҮСЭД БАЙРЛАЛТАЙ, ХЯТАДУУДТАЙ ХАМТАРСАН БАЯНЦОГТЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн өөр нэг ноцтой баримтыг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн урд хил, “Бичигт” хилийн боомтын хажууханд байрлах Монгол-Хятадын хамтарсан “Андын илч” ХХК-ийн Баянцогтын нүүрсний уурхайтай холбогддог. Тодруулбал, анх “Андын илч” ХХК-ийн 49 хувийг ХХЕГ-ын харьяа Хилийн 0119 дүгээр анги, 51 хувийг нь БНХАУ-ын компани эзэмшдэг байв.

           Харин Ж.Батсуурь 2015 онд буюу Сүхбаатар аймгийн Засаг дарга байхдаа “Хил дээрх Баянцогтын уурхайн нүүрсийг урагш нь гаргаж худалдсаны үр өгөөжийг Сүхбаатар аймгийн иргэд хүртэх ёстой” гэж ХЗДХЯ, ХХЕГ, Төрийн өмчийн хороонд удаа дараа хүсэлт гаргасан. Улмаар зөвшөөрүүлж чадсан бөгөөд “Андын илч” ХХК-ийн 49 хувийг Сүхбаатар аймгийн ИТХ, 51 хувийг БНХАУ-ын “Жин Жоу Бай Хуй” ХХК эзэмшдэг болсон. Гэтэл өдгөө “Андын элч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдээр Ж.Батсуурийн хувийн өмгөөлөгч, туслах, багын найз нар нь томилогджээ. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хил дээрх Баянцогтын уурхайд “гар, хөл”-үүдээрээ дамжуулан эзэн суучихсан гэсэн үг юм.

           Тодруулбал, дээр дурдсанчлан “Андын илч” ХХК-ийн 49 хувийг Сүхбаатар аймгийн ИТХ эзэмшдэг бөгөөд тус компанийг удирдах ТУЗ-ийн есөн гишүүний дөрвийг нь томилох эрхтэй байдаг. Гэтэл “Андын илч” ХХК-ийг удирдах ТУЗ-ийн гишүүдийг томилох эрхтэй Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Доржпүрэвийн Хосбаяр нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай хамт 1989 онд Сүхбаатарын I 10 жилийн сургуулийг төгссөн багын найзууд. Мөн Ж.Батсуурь, Д.Хосбаяр нар 2007 оноос хойш “Дату ком” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаа бизнесийн хамтрагчид юм. Ингээд болоогүй, Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар, Д.Хосбаяр дэд даргаар нь 10 жил хамт ажилласан. Ийм байхад, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр Ж.Батсуурийг хүссэн хүнийг “Андын илч” ХХК-ийн ТУЗ-д томилохгүй ч яах билээ. Цаашилбал, “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Жамсранжавын Цээсүрэн гэгч ажилладаг.

        Ж.Цээсүрэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллах үед түүний хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан. Нэг жишээ дурдахад, Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг дарга, АН-ын даргаар ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН-аас сонгогдсон Ө.Батсайхан гэгчийн нэр хүндэд халдаж, хуурамч гүтгэлэг таасан хэргээр шүүхэд дуудагдаж байсан. Тухайн үед Ж.Батсуурийн хувийн өмгөөлөгчөөр одоогийн “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэн ажиллаж байлаа. “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ганаагийн Идэрмөнх нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн Засаг дарга байх үед туслахаар нь ажиллаж байсан. Дараа нь Сүхбаатар аймгийн “Сүхбаатар ойжуулалт” ОНӨААТҮГ-ын дарга болж дэвшсэн нэгэн.

      Сонирхуулахад, Г.Идэрмөнхийн төрсөн ах Г.Идэрбат нь Сүхбаатар аймгийн Шүүхийн шижилгээний албаны даргаар ажилладаг, дэд хурандаа цолтой. Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн Засаг дарга байх үед түүний цагдаа, шүүхтэй холбоотой асуудлыг хариуцдаг байсан гэдэг. “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Чулуунборын Ганзориг нь Ж.Батсуурийн 10 жилийн найз. 2020 оны орон нутгийн сонгуулиар АН-аас Сүхбаатар аймгийн ИТХ-д нэр дэвшиж байхдаа сонгуулийн сурталчилгааныхаа нэвтрүүлэгт “Би улстөрчдөөс багын найз Ж.Батсуурийгаа хүндэлж, үлгэр жишээ авдаг” гэж ярьсан нь бий. Энэ ганц өгүүлбэрээс Ж.Батсуурь, Ч.Ганзориг нарын найз нөхдийн холбоо хэр дотно болох нь тодорхой харагдана

 


СҮХБААТАР АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ “ДАРАМТАЛЖ”, ХУУЛЬ БУСААР ГАЗАР АВСАН ГЭХ Ж.БАТСУУРЬ ХОРИГДОХООС ЗУГТАЖ, ЖАГСААЛТАД БАГТЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 14:53:35
    Зочин: Дээвэр уруултыг шууд буудчихаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-26 07:30:55
    Өшөөчин: Батсуурийг хасаач тэгээд болчимгүй нөхөр АН сонгуульд будаа ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-25 12:59:22
    S: ANUSIIN SEXSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 17:00:50
    S: TSAGN SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 16:47:08
    Зочин: Батсуурь засаг дарга байхдаа машин барьж яваад Хэнтий аймагт мотоциклтай явсан гэр бүлийн 2 хүнийг дайрч гэмтээсэн. Эмэгтэй нь одоо болтол хэвтэрт байгаа, эмчилгээний зардал огт өгөөгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-22 11:53:35
    Зочин: SEXSDN 80955877TANILTSI
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188