
-Та охинтойгоо Дэлхийн аварга болсноос нь хойш ярьж чадсан уу?
-Барилдааных нь дараа хальт царайг нь харсан. Сүлжээ тасраад сайн ярьж чадаагүй. Бид уйлчихсан байсан болоод олигтой ярьж чадаагүй. Өнөөдрөөс сүлжээтэй болохоороо залгах байх.
МАНАЙХ УРАНМАНДАЛ ХАЙРХАНАА ТАХИЖ, ШҮТДЭГ
-Охин нь энэ онд гурав дараалан түрүүллээ. Монголчууд охиныг нь олимпын аварга болно гэж бодож байгаа.
-Бид ч мөн адил охиноо олимпод амжилттай сайхан барилдаасай хэмээн залбирч сууна. Охиндоо бас итгэж байгаа. Манайх Уранмандал хайрхнаа шүтдэг. Нутаг айлууд ээлжлэн тахидаг заншилтай. Зургадугаар сарын 16-нд манайх овоогоо тахина. Сайхан үйл явдал давхцаж байгаад баяртай байгаа. Нутаг ус, нутгийн зон олноо баярлуулчихаад охиноо олимпын дэвжээн дээрээс харна даа.
(6).jpg)
-Охин нь дэлхийн аварга болчихсон мөртлөө их даруухан харагдаж байсан. Ер нь ямар зан чанартай тамирчин бэ?
-Охин минь төрөлхийн даруу төлөв зантай. Алтын төлөө барилдах тэмцээн дээр уйлж байна лээ. Тэгэхэд нь сэтгэл нь хөдөлсөн байх. Охиныхоо уйлж байгааг хараад дагаад л уйлчихсан.
-Хожуу жүдогоор хичээллэж эхэлсэн гэдэг юм билээ. Анх бөхөөр хичээллэхэд нь та хэрхэн хүлээж авсан бэ?
-Охин минь аравдугаар ангидаа самбо бөхөөр дүүтэйгээ хамт хичээллэдэг байсан юм. Тэр үед нь эхнэр бид хоёр эмэгтэй хүүхдүүд байж бөхөөр хичээллээ хэмээн дургүйцдэг байлаа. Тэгээд дүү Баасанжаргалыг нь барилдуулаагүй. Харин Баасанхүү Идэр дээд сургуулийн оюутан болчихоод жүдо бөхөөр хичээллэсэн. Ер нь саяхнаас жүдогоор хичээллэж амжилттай барилдаж байгаа охиноороо үргэлж бахархдаг. Анх барилдаж байх үед нь дэлхийн аварга болно чинээ санаж, бодож байгаагүй шүү дээ.
-48 кг-ын жинд барилдахаа жингээ хасдаг уу?
-Таван килограмм хасаж барилддаг. Бэлтгэлээс гадна жин хасах нь надад хэцүү санагддаг. 2-3 килограммыг хоолоороо бусдыг нь хөлсөөрөө гаргаж байж жин хасдаг. Зарим үед дуугүй болчихсон байдаг. Тэр нь надад мэдрэгддэг л юм. Тэсвэр, хатуужилтай хүн л тамирчин болдог юм билээ.

-Танай удамд бөх хүн бий юү?
-Манай ээжийн талд Годон Дампил гэх аймгийн арслан байсан. Онгироо хүн байсан юм байлгүй толгойгоороо дэнчин тавьж барилддаг байсан гэж ярьдаг. Эхнэрийн талд бөхийн удам байхгүй. Би залуудаа суманд тав давж, сумын начин болж байлаа. Гэхдээ бөхөд тийм ч сонирхолтой биш.
-Охин нь багадаа ямар сурлагатай хүүхэд байсан бэ?
-Охин минь нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Уралдаан тэмцээн болгонд л оролцдог байлаа. Шилдэг төгсөгч болохдоо “Бөмбөрцөгийн хүн болно. Дэлхийн тамирчин болно” гэж ярилцлага өгсөн байдаг. Дэлхийн аварга болоход нь тэр нь санаанд тодхон байлаа.
-Та бүхэн Мөрөнгийн төвдөө амьдарч байна уу?
-Манайх Мөрөнд амьдардаг. Дөрвөн хүүхэд минь Мөрөнд төрж, өссөн. Бид хувиараа бизнес эрхэлдэг эгэл жирийн айл байгаа юм.
-Та охиныхоо ямар мэхийг үзэх дуртай вэ?
-Охиныгоо жийх, давуулан шидэхдээ гарамгай гэж боддог. Тэр мэхэнд нь дуртай.
-Та бүхэнд эрүүл энхийг хүсье, баярлалаа.
-Баярлалаа, миний охин урамтай сайхан барилдаж олон жил нутаг ус, ах, дүүгээ баярлуулж, монголчуудынхаа бахархал нь болж явах болтугай гэж ерөөмөөр байна. Охиныгоо сайн, сайхан явна гэдэгт огтхон ч эргэлздэггүй.
| ДЭЛХИЙН АВАРГА Б.БААСАНХҮҮГИЙН ААВ А.БАВУУДОРЖ: ОХИНЫХОО БАРИЛДААНЫГ ҮЗЭЭД ШӨНӨЖИНГӨӨ ШАХУУ БАЯРЛАЖ, УЙЛЛАА |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |