УИХ-ын гишүүд дөрвөн жил төрд суусан ажлаа тайлагнаж буй эдгээр өдрүүдэд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг Ч.Номин сайдын сэтгүүл Сонгинохайрханчуудад очжээ. Дэлгэрэнгүй өгүүлбэл, Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүрэгт шинээр нээгдээд удаагүй байгаа Хүүхэд залуучуудын театрт хүүхдүүдийг үнэгүй жүжиг үзүүлж, жүжиг тарахад нь сэтгүүл тарааж, улайм цайм “Намайг сонгоорой” гэж байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэж, хууль зөрчиж байгааг хэн бүхэн шүүмжилж буй.
Хэзээ чухам Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн шиг тайлан тарааж, хийсэн ажлаа хэвлэдэг болов оо. Энэ талаар Ч.Номин сайд “Бид Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлаа салбартаа болон иргэддээ таниулах хүрээнд ажилтан, албан хаагчдадаа мэдээлэл болгох хүрээнд өгсөн. Нөгөө талаар манай харьяа байгууллагуудад цөөн тоогоор очсон. Түүнээс биш тодорхой тусгайлан нэг дүүрэгт тайлан сэтгүүл тараасан зүйл байхгүй. Нөгөө талаар сошиал хөгжсөн энэ үед 1000 хүрэхгүй сэтгүүл тараагаад сонгуульд оролцдог зүйл ч байхгүй” гэсэн ядмагхан тайлбарыг өгөөд л Сонгуулийн тухай хууль зөрчиж тодорхой нэг тойрогт сэтгүүл тарааснаа юман чинээ бодохгүй ярьж байх юм.
Тун энгийнээр төрд ард түмэн төлөөлж ажиллуулахаар сонгосон гишүүдээсээ “Та нар дөрвөн жил юу хийв” гэж тайлан нэхдэг болохоос крандуулж сайд болсон Ч.Номингийн, Засгийн газрын тайланг сонсож, унших гээгүй шүү дээ.

Тэгээд ч одоо зузаан, нимгэн, өнгөтэй, өнгөгүй сэтгүүлийг сөхөж харахаа ч больсон цаг гэдгийг төрийн түшээд хэдийнэ ойлгоогүй улиг болсон өнөөх сэтгүүлүүдээ тараасаар байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар байгаа. Үүгээр ч зогсохгүй түүний энэ иргэдэд тусгайлан тайлан, юм тараадаг ажил Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам дээрээс л эхэлсэн. Яагаа вэ, Говь-Алтайн сургуулиудад Элон Маскын "Старлинк"-ийн төхөөрөмж тарааж бас нэг шуугиулаад амжсан. Тус төхөөрөмж нь монгол мөнгөөр гурван сая төгрөг, хэрэглэгчийн сарын хураамж нь 100 орчим ам.доллар гэгдээд буй. Ингээд харахаар цаг ямагт л хөрөнгөтэй мөнгөтэй гэдгээ “гайхуулж”, сав л хийвэл энд тэнд юм тараах гэдэг нэг сайдтай л болчихоод байгаа юм, бид. Түүний аав Л.Чинбат ХААДС-гаас нэг тэрбум төгрөгийн зээл авч, түүнийгээ эргэн төлөөгүй олон жил болсон нь олны дургүйцлийг төрүүлсэн.
| КРАНДУУЛЖ САЙД БОЛСОН Ч.НОМИН УИХ-ЫН ГИШҮҮН ШИГ ТАЙЛАН ТАРААХ НЬ ЮУНЫ УЧИР ВЭ |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |