Нийслэлийн хэд хэдэн дүүргийн Засаг дарга нар УИХ-ын гишүүний сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа билээ.
Нэг ёсондоо нэр нөлөө бүхий улстөрчдийн "цүнхийг барьж", туслах зөвлөхөөр ажиллаж байгаад Засга даргад зүтгүүлж, улс төрийн замналыг нь засдаг бичигдээгүй хууль манайд үйлчилж ирсэн. Өөрөөр хэлбэл, Засаг даргын суудлаас УИХ-ын суудал илүү ойрхон болдог гэх шог яриа ч улстөрчдийн дунд бий. Тэр тусмаа энэ удаагийн парламентад Засаг дарга нарын бүлэглэл гэх шинэ улс төрийн фракц үүсэх хүртлээ өндрийг авсан гэх. Тэгвэл эрх жил Засаг даргын суудлаас хууль тогтоох дээд багууллагын эрхэнд хэн хэн очихоор санаархаж суугаа хүргэж байна.
Тэрбээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил, Засаг даргаар найман жил ажилласан нэгэн. "Улаанбаатар" ресторанд зохион байгуулагчаар ажлын гараагаа эхэлж "Гүег" ХХК-д захирлаар ажиллаж байсан. 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшиж, нийслэлийн иргэдийг төлөөлж байгаа.
Х.Болормаа 2023 онд Сүхбаатар дүүргийн ахмадуудад цагаан сарын хүндэтгэлийн бэлэг гэж 1.3 тэрбум төгрөг зарцуулах тендер зарлаж байсан. Х.Болормаа энэ талаараа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Сүхбаатар дүүрэг нийслэлийн төсвийн 30 гаруй хувийг бүрдүүлчихээд ахмадууддаа яагаад нэг тэрбум төгрөг зарцуулчхаж болдоггүй юм бэ” гэж байлаа. Хэдий ахмадуудаа баярлуулах зорилготой гэж байсан ч Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулан бэлгийн багц худалдан авах ажлын 900 сая төгрөгийн нээлттэй тендерийг зарласан нь түүнийг сонгуулийн бэлтгэл ажлаа эхэлж байна гэсэн бодлыг иргэдийн дунд төрүүлээд байсан юм.
2016 оноос Сүхбаатар дүүргийн Засаг дарга хийсэн Хөххүүгийн Болормаагийн 2017 онд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт нийт орлогын хэмжээ 1.1 сая төгрөг байсан бол 2022 онд 48.8 сая болж нэмэгджээ. Харин гэр бүлийн орлогын хэмжээ 11.3 сая төгрөгөөс 430 сая төгрөг болсон байна.
Х.Болормаагийн “Эй Би Жи Энерго” ХХК нь эрчим хүчний салбарын төрийн тендерүүдэд оролцож, шалгардаг бөгөөд дурдвал, Дархан-Уул аймагт дэд станц өргөтгөх 4.0 тэрбумын тендер, Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг шинэчлэх 24.6 тэрбум төгрөгийн тендерийн 1.2 тэрбум төгрөгийн багц, Баянхошууны дэд станцыг өргөтгөх 1.7 тэрбум төгрөгийн тендер, Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах ажил 181 сая төгрөгийн тендерт шалгарч байжээ.
(2).jpg)
Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлгээр 1,8 тэрбум төгрөгийн орон сууц, 414 сая төгрөгийн автомашин, 582 сая төгрөгийн үнэт эдлэлтэй нэгэн. Х.Болормаагийн өгсөн 2017 он болон 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулсныг танилцуулж байна.
.jpg)
2006 онд МАН-ын хороонд улс төрийн ажилтнаар гараагаа эхлүүлж, 2010 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч, 2016 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2020 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Н.Батсүмбэрэл.
Түүний Засаг даргаар томилогдсон цагаас нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулдаг гэх нэр “зүүлттэй” явж иржээ.
.png)
Тодруулбал, 2020 онд хуульд зааснаас илүү орлогч, зөвлөх ажиллуулж ЗЗ сая төгрөгийн цалингийн зардлыг улсын төсвөөс олгуулсан, Шилэн дансны хуулийг зөрчиж 800 сая төгрөгийн орлогын есөн гүйлгээ, 101 сая төгрөгийн зардлын 33 гүйлгээг мэдээлээгүй, Чингэлтэй дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хоолны зардал нь 50 сая төгрөг болсон, Гадаад томилолтын зардалд 164 сая төгрөг зарцуулсан бөгөөд уг зардлаа өр төлбөрийн дансаар дамжуулан бүртгэж, санхүүгийн зөрчил гаргажээ. Мөн гадаад томилолт болон хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой 39 сая төгрөгийг бусад зардлаас гаргаж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байна зэрэг зөрчлүүд нь аудитын шалгалтаар тогтоогдож байжээ.
2013 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нар “Монгол ардын намын шинэчлэл хөгжлийн хороо”-г байгуулж, Тусгаар тогтнолын ордны гадаа гэр барьж, “Шинэчилье” хөдөлгөөнийг өрнүүлж байлаа. Дараа нь, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нар “Монголоо аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж, АН-ын эсрэг акцалж байв. Улмаар, 2016 онд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, Н.Батсүмбэрэл НИТХ-ын төлөөлөгч, харин Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, Н.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Т.Сайнжаргал “Зүүнбаян төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар тус тус томилогдоцгоож байв.
2016 оноос хойш Т.Сайнжаргалтай “Дасаб” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаа.
Н.Батсүмбэрэл хөрөнгө орлогын мэдүүлгээр 61 сая төгрөгийн нийт орлоготой, 280 сая төгрөгийн орон сууцтай, 160 сая төргийн хадгаламжтай аж. Н.Батсүмбэрэлийн өгсөн 2017 он болон 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулсныг танилцуулж байна.
(2).jpg)
| ДҮҮРГҮҮДИЙН ЗАСАГ ДАРГА НАР БУЮУ "ЦҮНХ"-ТЭЙ ГОРИЛОГЧИД |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |