Ардчилсан намын сонгон шалгаруулах хорооны гишүүд сонгогджээ. Тэд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг сонгох юм байна. Сонгон шалгаруулах хороонд АН-ын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат, Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа нар сонгогдсон байна.
Эдгээр хүн ихэнх нь Ц.Элбэгдоржийн хамааралтай хүмүүс байгаа нь Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдсныг харуулж байна. Тэдний холбоо хамаарлыг хөөгөөд үзвэл, С.Баярцогт Ц.Элбэгдорж хоёр эртнээс хамааралтай. Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд болохдоо С.Баярцогтыг Байгаль орчны сайдаараа томилж байв. 2004 онд хоёр дахиа гүйцэтгэх засаглалын тэргүүн болохдоо ч Хэрэг эрхлэхийн даргаараа С.Баярцогтыг урьж байв. Тэд ийнхүү эртнээс хөтөлгөө морь шиг явж иржээ. Ц.Элбэгдоржтой хамааралтай дараагийн хүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат. Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм. Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийн тухайд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хөх хот дахь Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байв. Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Батзаяа ч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг. Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан эхний дөрвөн жил хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан бөгөөд Ц.Элбэгдорж түүнийг АН-д хөтлөн оруулж ирсэн юм. Эндээс харвал гаднаа Лу.Гантөмөр Ардчилсан намыг удирдаж буй мэт боловч үнэн хэрэгтээ тус намыг Ц.Элбэгдорж удирдаж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцох Ардчилсан намын нэр дэвшигчдийг Ц.Элбэгдоржийн фракцийн хүмүүс тодруулж байгаа нь үүнийг тодорхой харуулж байна.
| Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлаа |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |