• Өнөөдөр 2024-05-20

Бие даан нэр дэвшигч найман иргэний мөрийн хөтөлбөрийг буцаажээ

2024-05-09,   897

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс найман иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг Үндэсний аудитын газраас зөвлөжээ.
 
Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлан 2024 оны тавдугаар сарын 14-ний дотор засаж, хүргүүлэх юм байна.
 
Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн 2024 оны тавдугаар сарын 24-нд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Бие даан нэр дэвшигч найман иргэний мөрийн хөтөлбөрийг буцаажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188