УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Банкны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой Төв банк болон банкны удирдлага үндсэн чиг үүргийн хүрээнд ажлаа хийхгүй байгаа асуудлыг шалгуулахаар УЕП-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2021 онд Банкны тухай хуулийг батлаж, эрх зүйн шинэ зохицуулалттай болсон. Ингэснээр арилжааны банкнуудын монополь байдлыг задлах зохицуулалт хийхээр оруулж ирсэн. Өмнөх хуулийн үйлчлэл 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан. Тэгэхээр арилжааны банкуудын 20 хүртлэх хувийн хувьцааг задлаж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох, банк банкнаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох шинэ эрх зүйн зохицуулалттай болгосон.
Гэтэл өнөөдрийг хүртэл хуулийн хэрэгжилт хангагдаагүй байна. Үүнийг би Монголбанкны удирдлагуудад байна гэж хардаж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг УЕП-т шалгуулахаар хандаж байна. Монополь байгаа газар үнэ өртөг өндөр байдаг. Арилжааны банкууд монополь байхаар зээлийн хүү өндөр, хүртээмж бага байна. 20-24 хувийн хүүтэй зээлээр бизнес эрхлэх ямар ч боломжгүй шүү дээ. Арилжааны банкуудын олгож байгаа зээлийн ихэнх нь Засгийн газраас зарласан тусгай хөтөлбөр төсөл, хөтөлбөрүүдэд зээл олгож байгаа. Нийт таван их наядын зээл олгосон. Энэ нь хөнгөлөлттэй зээлүүд байна гэсэн үг. Гэтэл энгийн хувийн аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас зээл авах боломжгүй байна. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хоёр долоо хоногийн өмнө хулгайгаар оруулж ирэх гэж оролдсон. Тухайн үед нь зогсоож чадсан. Тиймээс одоо байгаа Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Цаашлаад Монголбанкны Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө буулгах шаардлага УИХ-ын даргад хүргүүлнэ. Арилжааны банкууд 20 хүртлэх хувийг нээлттэй арилжаалах хуулийн зохицуулалттай ч өнөөдөр 4-5 хувийг нь л нээлттэй зах зээлд гаргаад байна. Тэгэхээр 90-95 хувь нь нэг хүний эзэмшилд байгаа гэсэн үг. Уг нь арилжааны банкууд хувьцаагаа зөвхөн дотоодын зах зээлд бус гадаад зах зээл дээр гаргах, мэргэжлийн хөрөнгө оруулагчийг оруулж ирэх боломж байлаа. Ингэснээр зээлийн хүү буурч, зээлийн хүртээмж нэмэгдэх байлаа" гэлээ.
| Х.ГАНХУЯГ: Монголбанкны Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө буулгах шаардлага УИХ-ын даргад хүргүүлнэ |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |