• Өнөөдөр 2024-05-17

Ж.БАЯРМАА: Сонгуультай холбоотой зөрчлийн мэдээллийг 77661206 дугаарт өгөхийг уриалж байна

2024-05-02,   646

                   Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой мэдээлэл хийлээ.
 
          Энэ үеэр АН-ын дэд дарга Ж.Баярмаа "Дөрөвдүгээр сарын 29-өөс хойш шилжилт хөдөлгөөн хаагдсан. Өнөөдрийн байдлаар 2020 оны сонгуулийн үеэр дөрөвхөн сарын дотор 230 мянган хүн шилжсэн байна 2019 оны аравдугаар сарын 1-ээс 2020 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хугацаанд өвлийн хүйтэнд шилжиж байгаа нь цэвэр царцаа. Үүнийг тухайн үед хардаж асуудал дэвшүүлсэн ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Тэгвэл энэ жилийн хувьд 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 29 хүртэл 70100 орчим хүн шилжсэн байна. Энэ бол багагүй тоо. Харьцуулбал, өмнөх сонгуулийн бус гурван жилийн хугацаанд жилд дунджаар 50 мянга орчим хүн шилжилт хөдөлгөөн хийж байжээ. Тэгэхээр энэ жил 20 мянга орчим хүнээр илүү шилжилт хөдөлгөөн хийсэн нь царцааны нүүдэлтэй холбоотой. Ганц Ардчилсан нам зүтгэж хүчин мөхөстөж байна. Иймээс төрийн бус байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд ирэх даваа гарагт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж байна. Мөн сонгуультай холбоотой зөрчлийг иргэд 77661206 гэсэн дугаарт мэдээлэл өгөхийг урилъя" гэв.

Ж.БАЯРМАА: Сонгуультай холбоотой зөрчлийн мэдээллийг 77661206 дугаарт өгөхийг уриалж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188