• Өнөөдөр 2025-04-22

Я.СОДБААТАР: Миний хүү Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй

2024-05-01,   824

Сүүлийн үед сошиал сүлжээнд ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хүү Боловсролын зээлийн сангаас зээл авсан гэх агуулгатай мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл Я.Содбаатар энэ асуудлаар албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.
      Тодруулбал, тэрбээр "Сүүлийн үед Боловсролын зээлийн сангийн асуудлаар намайг болон миний хүүг холбогдуулан ташаа мэдээлэл гаргаж байгаад залруулга гаргаж байна. Миний хүү 2017 онд дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг АНУ-ын Мичиган Стейт их сургуульд /Michigan State University/ тэнцэж тэр үед мөрдөгдөж байсан “Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн гаргасан 2017 оны 7-р сарын 6-ны өдрийн А/67 дугаар тушаалын дагуу Боловсролын зээлийн сангаас зээл авах эрх үүссэн юм. Гэвч бид Боловсролын зээлийн сангаас энэ зээлийг авахгүй гэдгээ илэрхийлж, хүсэлт гарган Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй болохыг үүгээр мэдэгдье" гэжээ. 

Я.СОДБААТАР: Миний хүү Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-01 21:42:18
    Иргэн: Я.Содбаатар ичнэ гэдгийг мэддэггүй хүн байна лээ. Эцэг эх нь зааж өгөөгүй юм байх...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-01 12:56:07
    Зочин: Ахын чинь хүүхэд авсан биз дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188