Ирэх сонгуулиар Ардын намынхан одоогийнхоос олуулаа болж, төрд эргэж ирнэ. Долоон жил үнэмлэхүй олонхоороо засагласан МАН-ынхан өнгөрсөн хугацаанд ард түмнээс байж болох хамгийн муу үнэлгээ бүрийг авсан ч ирэх сонгуульд дахин олонх болно гэдэг улс төрийн прогноз өрнөж байна. Угтаа бол монголчуудыг сонголтгүй сонгууль хүлээж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийнхээ тоог хоёроор үржүүлж, холимог тогтолцоогоор сонгууль хийхээр хуульчилсан нь ийн МАН-д дараагийн дөрвөн жилд төрийн эрх барих боломжийг нээж буй.
Судлаачид, улстөрчид, учир мэдэх хүмүүс “Парламентын засаглалтай манайх шиг улсад холимог тогтолцоогоор сонгууль явуулах нь хамгийн эрүүл сонголт” гэж тайлбарлаж ирсэн. Гэвч эрх баригчдын хүчийг яаж ч чадаагүй Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Өдгөө бол МАН Ардчилсан намыг “өвөртөө” оруулж, МАХН-тай халаас нэгтэй болж, ХҮН намыг хажуудаа авчихсан учир тэдэнтэй өрсөлдөх нам улс төрд алга. Холимог тогтолцоо нь хамгийн олон санал авсан нам жагсаалтаар гишүүдээ оруулж, төрийн эрх барих боломжоо өвөртөлдөг. Тиймээс одоогоор Үндсэн хуулийн өөрчлөлт МАН-д хамгийн ашигтай хувилбар юм. Олон намын тогтолцоотой гэж сайрхдаг ч бодит байдал дээрээ 30 жилийн хугацаанд МАН, АН-аас өөр сонголтгүй явж ирсний горыг ийн дараагийн дөрвөн жилд дахиад л амсах нь монголчууд.
МАН-ынхан улирч буй дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг, Боловсролын зээлийн сангийн зээл, газрын наймаа, хамгийн сүүлд нийтийн тээврээс мөнгө цавчиж, хуучин автобус оруулж ирсэн гэдэг дуулианы эзэд болсон. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны зээлдэгчид зээлээ төлөхгүй Монгол Улс дампуурлын эрмэг дээр ирсэн” хэмээн зарлаж, нийтийн сонсголоор гишүүдийг “яллаж” байсан ч, бодит байдал дээрээ бүгд ялаас мултарч, “шагнуулах”-ын наагуур шүүх хурлаас алга ташин гарч байлаа. Хөгжлийн банкны хэрэгт 33 тэрбум төгрөгийн гэх хэрэгт холбогдсон УИХ-д суугаа МАН-ын гурван гишүүн шүүхийн шийдвэрээр гэм буруугүйд тооцогдож, ганцхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр туг тахиад өнгөрсөн. Бас МАН-ынхан “Хөгжлийн банкны зээлдэгчид өрөө төлж, гадаад өрөө дарсан” хэмээн сайрхаж, гавьяа байгуулсан шиг мандах болов.

Үүний араас УИХ-ын гишүүдийн тэн хагас нь нэр холбогдсон нүүрсний хулгайн хэргийн дуулианыг дарах гээд дуншиж байна. Уг нь бол одоогоос яг жилийн өмнө нүүрсний хулгайн хэрэгт 32 улстөрч, төрийн өмчит компанийн томчууд нэр холбогдсон хэмээгээд 17 эрх мэдэлтний нэрийг олны өмнө зарлаж, дуулиан тарьж байв. Үүнээс УИХ дахь МАН-ын таван гишүүн болох Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нарын нэр ил болгож, удалгүй Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Улмаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгуулж байгаа. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй авч үлдсэн ч, хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Ийн төв талбайд тэсгим хүйтэнд иргэдийг нүцгэн жагсаал хийхэд хүргэж байсан нүүрсний хулгайн дуулиан жилийн дараа гэхэд л ажин түжин болж, хэрэгт холбогдогсод хэлмэгдүүлэлтэд өртөгсөд болж хувиараад байна.
. Ийн төв талбайд тэсгим хүйтэнд иргэдийг нүцгэн жагсаал хийхэд хүргэж байсан нүүрсний хулгайн дуулиан жилийн дараа гэхэд л ажин түжин болж, хэрэгт холбогдогсод хэлмэгдүүлэлтэд өртөгсөд болж хувиараад байна
Нүүрсний хулгайн хэргээс гадна газрын наймаа, Боловсролын сангийн зээлийн асуудалд ч МАН-ынхан нэр холбогддог. Боловсролын зээлийн сангаас МАН-ын нөлөө бүхий гишүүдийн хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд зээл авсан баримт ч олны өмнө ил болж байлаа. Түүнчлэн УБТЗ ХНН-ийн “хурган” даргын гэрээс 10 тэрбум төгрөг олдсон дуулиан дэгдсэн. Энэ хүн цаагуураа МАН-ын хууччуултай холбоотойг албаныхан мэдээлж байсан. Энэ мэтээр өнгөрсөн дөрөвхөн жилийн дуулиантай асуудлыг харахад гар дүрээгүй сан, оролцоогүй худалдан авалт энэ намд байхгүй.
Загасны ой санамжинд байх бүх хэргээ сонгуулиас өмнө баллуурдаж, “сайн ах” намын дүрээр улс төрд дахин ирэх гээд хэрэндээ бэлдэж байгаа нь сонгуулийн өмнөх төсөв болон малчдыг тойглох бодлогоос нь бэлэхнээ харагдаж байна. Мөн тэд улс төрд илүү томрох бүх аргаа гартаа оруулчихаад дараагийн ээлжийнхнээ “хоолонд” оруулахаар дугаарлуулж байна. Үүнийгээ тэд нэр цэвэр, цус шингэн шинэ залуу боловсон хүчин гэх гоё нэрээр халхавчлаад бэлтгэлээ хангачихсан. Харин хууччуулаа намын жагсаалтын ард нуучихаад сонгуулийн өдрийг хуруу даран хүлээж байна.
| АРД ТҮМЭН УЙДСАН Ч АХИАД ДӨРВӨН ЖИЛ ЗАСАГЛАХ МАН |
|
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |