
Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “УБТЗ-ын өрхийн эмнэлгийн сувилагчаас халдвар илэрсэн. Өрхийн эрүүл мэндийн төвөөр ойрын тав хоногт үйлчлүүлсэн иргэдийг тусгаарласан.Төмөрзамчдын оролцсон тэмцээний үеэр ОХУ-аас ганц, хоёр хүн оролцсон. Тэр хүмүүс шинжилгээний бичигтэй байсан учраас тэндээс халдвар тархсан гэж бодохгүй байна” гэх мэдээлэл өгөв. Монгол Улсын дотоодын халдварын нэг том голомт нь төмөр зам. Арваннэгдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт болсон төмөр замын байгууллагын соёл болоод спортын арга хэмжээнд зохион байгуулагдсан нь халдварын голомт болоход нөлөөлсөн гэж хүн олон бий. Тэгвэл ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлсэн “ОХУ-ын иргэд халдвар тараасан юм биш үү” гэж хардах хүн олон байна. Учир нь, тус тэмцээнд оролцсон ОХУ-ын иргэдийг шинжилгээний бичигтэй гэх нэрийдлээр тусгаарлаагүй нь халдвар тараасан байх магадлал байгаа юм.
Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтараас тодрууллаа.
-Өнөөдөр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дарга “Төмөрзамчдын тэмцээнд ОХУ-аас ганц, хоёр хүн оролцсон” гэж хэллээ. Тус тэмцээнд оролцсон ОХУ-ын хэдэн хүн оролцсон юм бэ. Тус иргэдийг тусгаарлаагүй юм уу?
-Тус тэмцээнд ОХУ-ын нэг ч хүн оролцоогүй. Хэрэв оролцсон бол Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу тусгаарлаж, эрүүл аюулгүй байдлыг хангах байсан. Энэ мэдээлэл худал гэдгийг хэлье.
-Албаны хүн оролцсон гэдгийг нь баталж хэлсэн шүү дээ. Үүнийг нуух шалтгаан бий юм уу?
-ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.Амбасэлмаа даргыг хаанаас, ямар мэдээлэл авч ингэж хэлснийг мэдэхгүй. Би дөнгөж сая энэ талаар тодрууллаа. ОХУ-ын иргэд оролцоогүй байна.
-Төмөрзамчдын тэмцээнд монголын талаас хэдэн хүн оролцсон юм бэ?
-Аравдугаар сарын 30, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Дархан хотод төмөрзамчдын спортын арга хэмжээ болсон нь үнэн. Тус тэмцээнд төмөрзамын 311 хүн оролцсон.
| Л.ХАЛТАР: Төмөрзамчдын тэмцээнд ОХУ-аас хүн оролцоогүй. А.Амбасэлмаа дарга хаанаас, ямар мэдээлэл авсныг мэдэхгүй |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |