• Өнөөдөр 2024-04-20

Г.ЗАНДАНШАТАР: Нэг төгрөгийн хулгай хийсэн бол ялын бодлогоо чангатгах эрх зүйн орчныг бүрдүүл

2022-12-09,   335

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр авлигатай тэмцэх олон улсын өдөр. Өнөөдөр Авлигатай тэмцэх багц хуулийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Энэ хуулийг дагалдуулж, Эрүүгийн тухай хуулийн 22.1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж, нэг төгрөгийн хулгай хийсэн бол ялын бодлогоо чангатгах эрх зүйн орчныг бүрдүүл. Авлига хэтэрчихсэн учраас ард түмэн ингээд байна. Хууль зүйн байнгын хороо үүнийг анхаарч, ажлын хэсэг гарга. Гадаад дотоод байдал эмзэг байгаа үед улс төрийн тогтвортой байдал чухал шүү.
 
       Тиймээс Үндэсний эв нэгдлээ эрхэмлэ. Жоом ялаагаа алах гээд гэрээ шатааж болохгүй. Үүнтэй адил парламентын ардчиллаа сөхрүүлж болохгүй. Энэ эмзэг үед хулгай зэлгийтэй тангараг өргөсөн төрийн түшээдийн хувьд тэмцэнэ. Ингэхдээ парламентын ардчиллаа, Үндэсний аюулгүй байдлаа, Монгол Улсын эрх ашгийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Ард иргэдээ хагалан бутаргаж, иргэдийн тайван жагсаалыг буруу зүйлд уруу татаж болохгүй гэдгийг хатуу анхааруулж байна" гэв.

Г.ЗАНДАНШАТАР: Нэг төгрөгийн хулгай хийсэн бол ялын бодлогоо чангатгах эрх зүйн орчныг бүрдүүл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188