• Өнөөдөр 2024-05-13

“Эрдэнэт” үйлдвэр удирдлагууд хэрэгцээндээ зориулж, өндөр үнэтэй виски худалдан авах тендер зарлажээ

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд улсын хөрөнгийг хайр гамгүй "цацаж", дураараа дургисан баримтууд Шилэн дансаар ил болж, асуудлууд нь ар араасаа хөвөрсөөр байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрийг үйлдвэрийн төсвөөс төлүүлсэн, уран зураг, массажны сандал хувьдаа худалдаж авсан хийгээд түүний цалингийн асуудал сөхөгдөж, 300 сая төгрөгөөр автомашин авч унасан зэрэг баримтууд хэвлэл мэдээллийн хуудсуудаар хөвөрсөөр буй. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Эрдэнэт” үйлдвэрт 1000 ширхэг "Титэм үг" номоо 25 сая төгрөгөөр шахсан асууудал ч бий.
 
Харин тус үйлдвэртэй холбоотой дараагийн баримт өнөөдөр дэлгэгдлээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын хэрэгцээнд 205.168.000 төгрөгийн Hennessy XO, VSOP гэх вискийг 464 шилийг авах тендер зарласан байна. Тодруулбал, Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд Төрийн худалдан авах ажиллагааны  цахим системд ""Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн захиалгаар шилэн савтай ус, ундааны нээлттэй тендер шалгаруулалт" хэмээн зарласан байв.
 
 

“Эрдэнэт” үйлдвэр удирдлагууд хэрэгцээндээ зориулж, өндөр үнэтэй виски худалдан авах тендер зарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188