• Өнөөдөр 2024-05-14

Я.Содбаатар: Шинэ жил тэмдэглэхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирустэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрчээ.
 
Шадар сайд Я.Содбаатар энэ талаар " Ковид- 19 цар тахлын үед олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь шинэ жил тэмдэглэхгүй байх. Монгол Улсын Засгийн газрын хувьд иргэдийн амь насыг нэгдүгээрт тавигдана. Эрсдлийг тооцож үзээд, шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа.  Гэр бүлийн түвшинд тэмдэглэх нь нээлттэй. Үйлчилгээний салбарт энэ асуудал хүндээр тусаж байгаа ч 3.2 сая иргэдийн эрх ашгийг хүндэтгэх нь зөв. Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг хориглохоос аргагүй байдалд байна.
 
Шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. 30, 40 хүнтэй нэгдсэн арга хэмжээг хориглож байна" гэв. 

Я.Содбаатар: Шинэ жил тэмдэглэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188