• Өнөөдөр 2024-05-09

Байнгын хороо Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

 УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
 
Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байна.
 
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм

Байнгын хороо Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188