• Өнөөдөр 2024-05-09

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус комиссын гишүүний гурван орон тоог тав болгон нэмэгдүүлсэн. Энэ дагуу энэ оны УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан, нийт зургаан гишүүний сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад ХЭҮК-ын таван гишүүний орон тоонд 15 нэр дэвшигч, Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний орон тоон дөрвөн хүн, нийт 19 хүний материалаа ирүүлсэн байна. Ажлын хэсэг эдгээр 19 хүнээс журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж ХЭҮК-ын таван гишүүнийг сонгожээ.
 
Эдгээр таван хүнийг томилох эсэхийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооноос сонгогдсон таван хүнийг ХЭҮК-ын гишүүнээр томилохыг дэмжсэн байна. Байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдэх юм.
 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188