• Өнөөдөр 2024-05-09

Архангай аймгийн ИТХ-ын даргаар Б.Батжаргалыг томилж, Засаг даргад Д.Золжаргалыг нэр дэвшүүлээд байна

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдуулж, ялалт байгуулсан 39 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулжээ. Хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгох, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна.  Хуралдааны дэг ёсоор аймгийн ИТХ-д олонх болсон АН-аас нэр дэвшигчээ зарлаж, Батсуурийн Батжаргалыг тус намаас санал оруулсан аж.
 
Ингээд Архангай аймгийн ИТХ-ын даргаар АН-аас нэр дэвшүүлсэн Б.Батжаргалыг 39 төлөөлөгчийн 20 буюу 51.3 хувь дэмжиж, анхдугаар хуралдаанаа удирдуулжээ.
 
Аймгийн ИТХ-ын шинэ дарга Б.Батжаргал хуралдаанаа удирдаж, тэргүүлэгчдийн тоог 11 байхаар тогтоожээ. Улмаар  АН-аас Б.Батжаргал, Б.Оюунтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Г.Алтан-Очир, Д.Бат-Эрдэнэ, Л.Лхагвадорж, Б.Санжмятав, Р.Нямдорж, МАН-аас Б.Цэрэннадмид, Ц.Мөнхнасан, Д.Мөнхбат нарын нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн100 хувийн саналаар ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгосон байна. Мөн энэ үеэр  Засаг даргад  АН-аас Д.Золжаргалын нэрийг дэвшүүлжээ.

Архангай аймгийн ИТХ-ын даргаар Б.Батжаргалыг томилж, Засаг даргад Д.Золжаргалыг нэр дэвшүүлээд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188