• Өнөөдөр 2024-05-09

Баянгол дүүрэг хорооны Засаг дарга нараа томиллоо

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны  дагуу тухайн шатны иргэдийн нийтийн хурлаас сонгосон Засаг даргыг дүүргийн Засаг даргаар батламжлуулах ёстой.
 
Дээрх хуулийн 26.2-т зааснаар Иргэдийн нийтийн хурлын өргөн барьсан тогтоолыг захирамжлах эрх нь Засаг даргад ногдсон байдаг. Тиймээс ч хуулийн дагуу тогтоолыг хүлээн авч, Баянгол дүүрэг дэх  25 хорооны Засаг даргыг өчигдөр батламжилсан байна. Мөн тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг батламжласан аж.
 
Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Г.Нарангэрэл “Төрийн үйлчилгээг анхан шатанд нь хүргэх хариуцлагатай үүрэг хүлээсэн дүүрэг, хорооны ажил  тогтвортой үргэлжлэх ёстой. Тиймээс ч цаашид өндөр түвшний зохион байгуулалттайгаар хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах нь чухал. Хороо, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээн ажиллаарай” гэв.
 
Баянгол дүүрэгт эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, цаашид илүү ихийг хийж бүтээх итгэл хүлээлгэн тус дүүргийн иргэд АН-д итгэл хүлээлгэж байгааг шинээр томилогдсон хороодын Засаг дарга нар болон Иргэдийн нийтийн хурлын дарга нар онцоллоо.
 

Баянгол дүүрэг хорооны Засаг дарга нараа томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188