• Өнөөдөр 2024-05-10

Н.Энхтайван: Дипломат албанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, хууль зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр энэ үеэр “Би Гадаад харилцааны сайдаар томилогдсоноос хойших хугацаанд гадаад харилцааны нэр хүндээ өсгөх, коронавирусийн халдварын үед цар тахлын нөлөөллийг багасгахад анхааран ажилласан. Мөн цар тахалтай холбоотой гадаад харилцааны олон ажил зогсонги байдалд орсон. Иймд шинэ нөхцөл байдалд дасан зохицох ажлыг шинээр зохион байгууллаа. Хамгийн том ажил нь хилийн чанад дахь иргэдээ татан авах үйл ажиллагаа байлаа. Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах чиглэлээр нэлээд анхааран ажиллаж байгаа. Түүнчлэн гадаад харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх, зарим хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Гадаад харилцааны яам дотроо сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтуудын тавин ажиллаж байна.
 
Гадаад харилцааны яаманд ажиллаж буй хүмүүс хууль бус үйлдэлтэй нэр холбогдсон хэрэг нэг биш удаа гарсан. Иймээс дипломат албанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, хууль зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна. Дипломат албаны дүрмээ шинээр баталсан. Үүнийг хатуу нягт хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дипломат албаны томилгоонд хэн нэгний шахаа байхгүй. Шахаа гэдгийг би нийгмийн шахаа гэж ойлгож байна. Өндөр мэдлэгтэй хүний нийгмийн зүгээс дипломат албанд томилох шахааг нийгэм болон гэр бүл, найз нөхдийн зүгээс нь гаргадаг гэж ойлгож байгаа” гэлээ. 
 

 


Н.Энхтайван: Дипломат албанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, хууль зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188