• Өнөөдөр 2024-05-10

"Орон нутгаас ирж халтуур хийсэн иргэд түгжрэл үүсгэж байна"

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг хэрхэн бууруулах арга замын талаарх мэдээлэл хийсэн юм. Тэрээр
 
гудамж замын сүлжээг хөгжүүлэх,
 
торлолын систем холбоос замуудыг нээх,
 
замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем,
 
авто зогсоолын нэгдсэн систем,
 
нийтийн тээврийг богино эргэлттэй болгох,
 
уулзвар гарцын инженерчлэл хийх,
 
албан байгууллагуудын цагийн уялдаа холбоог бий болгох зэрэг ойрын хугацаанд хийх ажлын саналыг танилцууллаа. 
 
Түүний танилцуулгын дараа Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэртэйгээр халтуур хийж байна вэ. Үүний ард  хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг бий болгож байна.
 
Хөдөө орон нутгаас 247 мянган иргэн ирж, 35-47 хоног такси үйлчилгээнд ажиллаад буцаж байна. Эдгээр иргэдийн тоог гаргаад хотод оруулахгүй байх хэрэгтэй. Хот өөрөө автомашин, түгжрэлээ яая гэж байхад 200 гаруй хөдөө орон нутгийн иргэд ирж, түгжрэл үүсгэж, гэмт хэрэг үйлдэж байна. Хотын иргэнд давуу байх боломж нь алдагдаж, хотын даац хэтрээд байна. Шуурхай хуралдаан 07.00 цагт эхлэх байтал дарга нар 10-15 минут хоцорч ирмээргүй байна" гэсэн юм. 

"Орон нутгаас ирж халтуур хийсэн иргэд түгжрэл үүсгэж байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-03 07:36:15
    Ub sda: zuvuu zuv, hotod gol tugjrel uusgej bga sdakuud Pruis unasan ajilgui irged bna da, deerees ni benzin yasan ch baga iddiin, evdersen ch mongolchlood hyamdhan zaschina, huuchin 15-s deesh Japan mashinuud ih bnaa, huuchin mashinii orshuulgiin gazar, bas huduugiinhun huduuluugee zailuul taarna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-02 11:02:15
    Zochin: Ene chin harin ard irgedee yalgawarlan gaduurhdag hotiin darguu guyu. Hodoonoos ochij taksind yawj bga uguig n ene yaj medej bgaan. Yawsan ch yadgiin hvnii l amidral, amidrah gj yadatsgaaj bn!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188