• Өнөөдөр 2025-03-14

УИХ-ын чуулган хуралдахгүй

УИХ энэ долоо хоногийн чуулганаараа хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдээ хэлэлцэж дууссан учраас өнөөдөр чуулган хуралдахгүй юм байна. Харин ажлын хэсгүүд Төсвийн зарлагын хяналтын дэд хороог хуралдуулахаар төлөвлөжээ.
 
09.00 цагаас
 
Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.
 
12.00 цагаас
 
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.
 
15.00 цагаас
 
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 350 тоот өрөөнд болно

УИХ-ын чуулган хуралдахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188