• Өнөөдөр 2024-04-28

Ц.Цэрэнпунцаг: Би Засгийн газрын томилгоонд огт оролцоогүй

 
"Оюутолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр гишүүнээр Э.Баясгалан, З.Ган-Очир нарыг өчигдөр томилсон билээ.
 
Тодруулбал, Э.Баясгалан нь “Морган Стэнли” компанид Татварын аналистаар ажиллаж байсан бол З.Ган-Очир нь “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Аспайр Майнинг” компанид хувь эзэмшдэг бөгөөд компанийн захирлаар ажиллаж байсан хүнээ Оюутолгойн ТУЗ-д оруулсан гэх яриа гараад байгаа юм.
 
Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Би Засгийн газрын томилгоонд огт оролцоогүй. З.Ган-очир гэдэг хүнтэй ажил хэргийн шугамаар ганц, хоёр удаа уулзаж байсан. Сүүлийн жил гаруй хугацаанд тэр хүнтэй уулзаагүй. Ийм томилгоо болсныг сэтгүүлчдээс л мэдлээ. З.Ган-Очир компанид ажиллахаа болиод удаж байгаа. Хувьцаагаа зараад дуусч байгаа юм билээ. Тэгэхээр бүр хамааралгүй болох биз” гэлээ.

Ц.Цэрэнпунцаг: Би Засгийн газрын томилгоонд огт оролцоогүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188