Эрх баригч МАН ирэх жилүүдэд жуулчдын тоог нэг саяд хүргэхээр төлөвлөөд байгаа. Гэтэл жуулчдаа “сэгсэрнэ” хэмээн ярьж суугаа Байгаль орчны сайдтай улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадах болов уу. Тэр дундаа УИХ-ын чуулганы индэр дээрээс “Урд хөршийн мөнгөтэй иргэдийг сэгсрэх боломж байна” гэж хэлсэн Д.Сарангэрэл сайдын үг Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж мэдэхээр байлаа.
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 гарахаас өмнө Монгол Улс аялахад хамгийн тохиромжгүй улсын тоонд багтаж байсан. Жуулчид Монголын хөдөө талыг үзэх гэж жил, сар, өдрөө төлөвлөн ажил, амьдралаа зохицуулж зорин ирдэг. Гэтэл монголчууд жуулчдын халаасыг жинхэнэ утгаар нь “сэгсрэх”, улмаар дээрэмдэх, дээрэлхэх зэрэг бүдүүлэг үйлдэл гаргадгаас жуулчдын дунд “Аюултай улс” хэмээн нэрлэгддэг. Гаднын сошиал сүлжээгээр “Монголд очвол Улаанбаатар хотоос нь хурдхан яваарай” гэж зөвлөдөг юм билээ. Арга ч үгүй биз дээ, салбарын сайд нь гадны жуулчдаа “сэгсэрнэ” гээд яриад сууж байхад бусад нь хэрхэх нь тодорхой гэлтэй.
Нөгөө талаар манай улсад нэг сая жуулчин ирээд үзэх зүйл үнэндээ ховор. Хэдэн тэрбумаар хэл, ам болж байж баригдаж байгаа Хэнтийн цогцолбор, хэдэн жил нүүр тахалсан Цонжин болдогоос өөр юу үзэх вэ. Уг нь Байгалийн үзэсгэлэнт газраа харуул хамгаалалттай болгоод, үзвэр үйлчилгээг нь сайжруулж, бие засах газрыг нь шийдэж, хоноглох газрыг нь бариад өгвөл жинхэнэ утгаараа мөнгө орж ирнэ дээ. Гэвч өнөөдрийг хүртэл дотоодын аялал жуулчлалаа ч хөгжүүлж чадахгүй, “мөлхөж” байгаа улсад энэ нь холын мөрөөдөл хэвээр байна.
Харин коронавирусыг манай улс дотооддоо алдаагүй нь ирэх жилүүдэд аялал жуулчлалын салбарт эерэгээр нөлөөлж мэдэхээр байгаа. Гэвч салбарын сайд нь ийм ойлголттой байвал юун нэг сая жуулчин, нэг сая ам.доллар. Д.Сарангэрэл өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Коронавирусыг дотооддоо алдахгүй байхад том хувь нэмэр оруулсан гэж өөрийгөө үнэлдэг биз. Үүнийг дагаад нэр хүнд нь ч өсөж, “Хүний төлөө” медиалаар хүртэл шагнуулж байсан. Уг нь нарийндаа бол Д.Сарангэрэлийн ч гавьяа биш, халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, онцгой, цагдаа зэрэг үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын л ач. Нэг ёсондоо Д.Сарангэрэл коронавирусээр “шоудсаар” байгаад УИХ-д дахин сонгогдоод, бүр салбараа солиод Байгаль орчны сайд болчихсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэхдээ тэр нэг сая жуулчиндаа юу үзүүлэх вэ, яаж үйлчлэх вэ гээд ярьж суусан бол өнөөдөр Эрүүл мэндийн сайд байснаасаа ч илүү олонд таалагдах байсан. Гэвч түүний хэр зангарагтай, мэдлэгтэй хүн бэ гэдгийн жинхэнэ төрх нь энэ салбарт ирснээр илчлэгдэж буй бололтой. Хэрвээ өөр улсад Засгийн газрын сайд нь ийм ичмээр, хариуцлагагүй, салбараа шившиглэсэн үг хэлсэн бол аль хэдийнэ хөршөөсөө уучлалт гуйчихсан, магад зарим нь сайдын суудлаа өгч байгаа биз ээ.
| Жуулчдаа “сэгсэрнэ” хэмээн ярьж, бодож яваа сайдтай улсын аялал жуулчлал хөгжих үү |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |