Дандарбаатарын зээ охин гэгдэх Г.Гангамөрөн НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж, энэ жилийн орон нутгийн сонгуулийн дуулианы гол эзэн боллоо. Сонгуулийн сурталчилгаагаа түгжрэлд хоол хийж буйгаар эхлүүлж олны анхааралд өртсөн ч энэ нь тийм оновчтой санаа байгаагүй. Нэг ёсондоо иргэдийг тохуурхсан, доромжилсон үйлдэл байв.
(3).jpg)
Түүгээр ч барахгүй хар машиныг хакердаж, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан нь хамгийн ёс зүйгүй хэрэг байлаа. Тодруулбал, МАН-аас НИТХ-д нэр дэвшсэн Г.Гангамөрөн, Б.Сэжидмаа нар сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр санал тоолох төхөөрөмжийг хакердаж, иргэдийн саналд нөлөөлөхөөр санаархаж буй нууц бичлэг ил болсон. Хэн нь тодорхойгүй хүн “...Программ чинь өөрөө бүх юмаа зохицуулаад, та хэдийн өгсөн нэрсийн жагсаалтаараа урьдчилаад гаргачихна. Эргээд машинаар тоолсон, гараар тоолсон хоёр чинь таарч байх ёстой. Ерөөсөө үр дүн нь гар тооллого, машины тооллого хоёр чинь л яг адилхан байна гэсэн үг. Хэрэв бидэнтэй хамтраад хийе гэвэл бидний зүгээс бүх ажиллагаанд бэлэн. Зөвхөн Баянгол гэх юм уу, нийслэл дээр гэх юм уу” гэх яриа тэдний дунд өрнөж, санал тоолох төхөөрөмжийг хакердах тухай ийн ярилцсан байдаг.
Энэ бичлэг олон нийтэд ил болоод удаагүй байхтай зэрэгцэн холбогдох цагдаа, хууль хяналтын байгууллагууд ээлж дараалан мэдэгдэл хийж, “Нэр дэвшигч нарыг залилсан, тэд хохирогч” хэмээн өмөөрч, хамгаалсан нь хамгийн хачирхалтай хэрэг байлаа. Хэдий хэн нэгэн этгээд нэр дэвшигчдийг залилсан байж болох ч тэр хүнтэй холбоо тогтооно гэдэг бол төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл. Иймээс энэ хэргийг зүгээр өнгөрөөж болохгүй. Хэрэв залилаагүй, үнэхээр санал тоолох төхөөрөмжийг хакердаж болдог бол мань хоёр төлөөлөгч иргэдийн саналыг луйвардаж, ИТХ-д гарахын төлөө юу ч хийхэд бэлэн байгааг бичлэгээс үзэж болно.
Гэтэл Г.Гангамөрөн нь хуулийн хариуцлага хүлээх нь битгий хэл, ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэхийг гардчихсан. Төрд шургалж байвал тэдэнд ёс суртахуун огтоос хамаагүй гэлтэй иргэдийн саналыг луйвардаад ч хамаагүй эрх мэдэлтэн болохоор санаархсан. Угтаа бол энэ үйлдэл МАН-ын 60 тэрбумын хэргээс ялгарахааргүй хэрэг. Төрийн эрхийг хууль бусаар авах санаархал нь МАН-ынханы аль ч шатанд байна.
Сонгуулийн тухай хуульд “Хууль зөрчсөн нь баримтаар батлагдсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчийн нэрийг татна” гэсэн заалт цагаан дээр хараар бичигдсэн байгаа. Хар машиныг хакердах гэж завдсан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү. Гэтэл МАН нэр дэвшигчдийгээ хохирсон болгоод хууль зөрчсөн үйлдлийг нь улаан цайм хамгаалаад иргэдийг төлөөлөх төлөөлөгч болгочихлоо.
Иргэдийн саналыг бодлогоор бус, луйвардаад ч хамаагүй авч, эрх мэдэлд гарах сонирхолтой хүмүүс үнэхээр иргэдийг төлөөлж, нийтийн эрхийг хамгаалж чадах уу. Тэдэнд эрх мэдэлтэй болох цор ганц мөнхийн эрх ашиг л байна. Хууль зөрчсөн Г.Гангамөрөнг НИТХ-ын төлөөлөгчөөс буцааж татъя, дарга нар аа.
| Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан Г.Гангамөрөнг буцаан татъя |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |