УИХ-ын сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг албан тушаалтнууд хакердаж, иргэдийн саналыг луйварддаг гэх мэдээлэл сонгууль болгоноор сөхөгддөг. Үнэхээр хар машинд “но” байна уу, эсвэл улстөрчдийн хийрхэл үү гэдэг нь одоогоор батлагдаагүй. Магадгүй төрийн байгууллагуудын хяналт, шалгалт чангахан шиг байсан бол өдийд учир начрыг нь олчих хугацаа хэдийн өнгөрлөө. Энэ жилийн тухайд УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг танилцуулах явцад дэлгэцэнд цэг, таслалтай тоонууд гарсан нь хардлага түрүүлэх том шалтгаан болов.
УИХ-ын сонгуулийн дараа нэр бүхий хэд хэдэн нэр дэвшигч “Сонгуулийн саналд луйвар орсон” хэмээн хэвлэлийн хурал зарлаж, сүр дуулиантай мэдэгдэл хийсэн. Ээлж дараалан мэдээлэл хийж байсан тэд удалгүй амаа үдүүлсэн аятай гэнэт л чимээгүй болцгоосон. Үнэхээр булхай луйвар орсон гэж хардаж байвал эцсийг нь үзэж, үнэн мөнийг нь олох хүртлээ явах хэрэгтэй баймаар. Гэвч тухайн цаг үедээ шуурч, иргэдийн дунд хэрүүлийн алим шидчихээд алга болдог жишиг тогтчихлоо.
Харин өнгөрсөн мягмар гарагт ШИНЭН-ын удирдлагууд мэдээлэл хийж, намын дарга Ж.Батзандан “УИХ-ын сонгуулиар хөндлөнгийн этгээдүүд санал тоолох төхөөрөмжийг хакердаж, 30 нэр дэвшигчийн саналд нөлөөлсөн болохыг Канадын “Dominion Voting” компани тогтоосон” хэмээн мэдэгдэв. Энэ мэдээлэл үнэн бол ноцтой асуудал мөнөөсөө мөн. Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүн иргэдийг гайхшируулж, урмыг нь хугалсан нь үнэн. Сонгогчдын олонх нь “Хүсээгүй сонголт байлаа” гэхчлэн санаа бодлоо илэрхийлж харагдсан. Хар машиныг хакердаж, сонгогчдын саналыг хулгайлсан нь үнэн гэдгийг баталгаа нотолгоотой гаргаад ирвэл иргэд танд алга ташин баяр хүргэхээр байна, Батзандан гишүүн ээ.
Улс орныг ирээдүйг бичилцэх, төрд түмнээ төлөөлөх гишүүдийг сонгох явцад “но” гарсан бол үүнд нухацтай анхаарал хандуулах ёстой. Энэ мэдэгдэл улстөрчийн хийрхэл, попрол бус, иргэдийн сонголтыг хүндэтгэсэн хариуцлагатай мэдэгдэл байгаасай. ШИНЭН-ын даргын хэлж буйгаар санал тоолох төхөөрөмжид гуравдагч этгээдийн вэб үйлчилгээний программыг ашиглан, эксел программ дээрх өгөгдлийг цуглуулж, дэлгэцэнд харуулсан. Мөн хакердсан вэб үйлчилгээний программ 30 минут орчим ажиллаж, тодорхой тооны нэр дэвшигчдийн саналыг зассан. Тухайн үед Сонгуулийн ерөнхий хороо программд асуудал гарсныг мэдэж, алдааг нь засах гэж оролдсон гэж тус компаниас мэдээлсэн байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн ажлаа үгүйсгэхгүй нь тодорхой. Хар машинаа хамгаалсан, өмгөөлсөн мэдэгдэл хийгээд өнгөрөв. Хэрэвзээ 30 нэр дэвшигчийн саналд нөлөөлсөн нь үнэн бол ямар арга замаар, яаж нөлөөлсөн, түүнийг нь хэн, яаж хянасан гэхчлэн бүх зүйлийг буух эзэн буцах хаягтай нь тодорхой зарлах хэрэгтэй. Иргэдийн итгэлийг хүлээж дөрвөн жил төрд төлөөлсөн гишүүний хувьд ийм мэдэгдэл хийснийхээ төлөө үнэн мөнийг нь олж, булхай луйврыг нь баталж өгмөөр байна. Хэрэв үнэхээр санал тоолох төхөөрөмжинд асуудал үсээгүй, Сонгуулийн ерөнхий хороо хууль дүрмийнхээ дагуу ажилласан бол Ж.Батзандан гишүүн асан ч хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ маш ноцтой мэдэгдэл хийсэн гэдгээ манай хүн мэдэж байдаг болов уу.
| Ж.Батзандан маш ноцтой мэдэгдэл хийснээ мэдэж байгаа болов уу |
|
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |