ШИНЭН-ын дарга Ж.Батзандан “УИХ-ын сонгуулиар хөндлөнгийн этгээдүүд санал тоолох төхөөрөмжийг хакердсан. Энэ нь 30 нэр дэвшигчийн саналд нөлөөлсөн болохыг Канадын “Dominion Voting” компани тогтоосон” хэмээн мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ талаар “Одоогоос дөрвөн сарын өмнө УИХ-ын ээлжит сонгууль болж өндөрлөсөн. Энэ үеэр сонгуулийн үр дүнг телевизийн сүлжээгээр дамжуулахад ШИНЭН-ын нэр дэвшигчдийн санал хасах үйлдлээр олон мянгаар хасагдсан. Харин эрх баригч намын нэр дэвшигчийн санал маш хурдан нэмэгдсэн. Ингэхдээ нэр дэвшигчдийн саналын тоон дээр таслал орж ирж хасагдсан нь хардлага түрүүлсэн юм. Үүнтэй холоотой Канадын “Dominion Voting” компани болон Мэдээлэл технологийн экспертүүд Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт тавьсан. Санал тоолох төхөөрөмжинд таслал гарах, үйлдлийг өөрчлөх боломжтой эсэх талаар лавласан юм. Энэ хүсэлтийн хариу иржээ. Нэгдүгээрт, гуравдагч этгээдийн вэб үйлчилгээний программыг ашиглан, эксел программ дээрх өгөгдлийг цуглуулж, дэлгэцэнд харуулсан байна. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн хууль гэж бий. Ингэхдээ санал тоолохдоо хар машин дээрх өгөгдлийг шууд хүргэх ёстой. Гэтэл хөндлөнгийн этгээд оролцсон байгаа юм. Хоёрдугаарт, хакердсан вэб үйлчилгээний программ 30 минут орчим ажиллаж, тодорхой тооны нэр дэвшигчдийн саналыг зассан байна. Гуравдугаарт, Сонгуулийн ерөнхий хороо программд асуудал гарсныг тухайн үедээ мэдэж байсан бөгөөд алдааг засах гэж оролдсон гэж тус компаниас мэдээллээ” хэмээсэн.
Энэ асуудлаар бид СЕХ-ны мэдээлэл, судалгаа арга зүй хэлтсийн дарга Б.Оюумаагаас тодрууллаа.

-УИХ-ын сонгуулийн дүнг танилцуулах үеэр санал тоолох төхөөрөмжид гуравдагч этгээд оролцсон гэх гомдол гарчээ. Ийм нөхцөл үүссэн нь үнэн юм уу?
-“Dominion Voting” компани нь санал тоолох төхөөрөмжийн үндсэн эх кодыг нь барьж байгаа. Харин бидэнд мэдээллээ яаж дамжуулах эрхийг нь өгдөг. Ингээд манай инженерүүд мэдээллээ ямар дараалалтай дамжуулах вэ гэдгийг нь зохицуулдаг. Санал хураалтын мэдээлэл ирэхэд олон янзын мэдээ ирнэ. Бүх үзүүлэлтээр нь мэдээллийг дамжуулбал ойлгомжгүй мэдээлэл маш их гарч ирэх юм. Тэгэхээр бид 50 мэдээлэл байлаа гэхэд таван төрлийн мэдээллийг нь үзүүлнэ гэдгээ сонгосон гэсэн үг. Ерөнхийдөө эх программыг нь “Dominion Voting” компани хянаад бид эксэл файл руу хөрвүүлж мэдээллээ дамжуулсан. Энэ үед программ өөрчлөгдөж, таслалтай, таслалгүй гарч ирсэн. Гаднаас бид саналын тоонд нөлөөлөх боломжгүй.
-Яагаад үүнийг эксел программ руу хуулсан юм бэ?
-Санал тоолох төхөөрөмжийн серверийг өөр сервертэй холбох боломжгүй. Серверийн найдвартай ажиллагааг халдлагад өртүүлэхгүй байх үүднээс эксел программ руу мэдээллийг хөрвүүлсэн. Энэ үед формат нь танигдахгүй таслал гарсан зүйл бий.
-Программд гарсан асуудлыг хэн шалгуулсан юм бэ?
-Бид ийм алдаа яагаад гарсан талаар өөрсдөө хүсэлт тавьж лавласан. Ингээд тухайн компаниас ирсэн хүсэлтийн хариуд саналын тоо бүгд зөв тоологдсон. Хамгийн гол нь эксел программ руу хөрвүүлэхэд формат өөрчлөгдсөн байна гэдгийг мэдэгдсэн.
| Ж.Батзандан: Тодорхой тооны нэр дэвшигчийн саналыг зассан нь тогтоогдсон |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |