БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И айлчилж ирэхдээ үнэхээр том байлаа. Манай хэдэн томчуудын өмнө пээдийж байгаад явлаа. Том орны том албан тушаалтан гэдгээ бидэнд мэдрүүлж, мөнгөн аягатай сүү уухгүй гэж гараараа зангаад ярвайсхийгээд алхаж одох юм. Ай, мөн баавартай юм аа, урд хөршийн дарга. Уг нь түүний дарга манай улсад айлчилж ирэхдээ хээгүй, гүндүүгүй хүний дүрээр ирж, айраг цагаа, хорхог боодог болж байгаад явсан байдаг. Тэгвэл Ван И дарга дэндүү ихэмсэг дүртэй байлаа. Манайхан ч хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгахгүй гэсэндээ урд хойно нь бөхөлзөж гүйсэн.
Ямар ч л байсан Ван И ирсэн хэргээ бүтээгээд эвгүйхэн байвал бид эвгүйтэж чадна шүү гэдгээ сануулаад явлаа. Эл айлчлал эхнээсээ л их гүрний сүр хүчийг үзүүлэх нүүдэл гэдэг нь илт байв. Өөрөөр хэлбэл, Энэ бол олон улсад анхаарлын төв ороод буй Өмнөд монголчуудын хэл, бичгийн тэмцэлд Ар Монголыг оролцуулахгүйгээр “шаглах” бэрсийн нүүдэл гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Эс бөгөөс цар тахлын аюул заналхийлж, хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд Монгол Улсыг яаралтай зорин ирэх “онц” шаардлага тус улсад, тэр тусмаа Ван И даргад төдийлөн байхгүй билээ.
“Зүрх базах” тактик буюу айлчлалын эхлэлВан И айлчлалынхаа өмнөх өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруйгаар монголчуудад сэтгэл зүйн дайралт хийлгэсэн ярилцлага өгүүлсэн. Тэрбээр “БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад Улсын дотоод хэрэг”, “Манай гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна”, “Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна” гэх мэт зүйлсийг онцлон ярьжээ.
Чухамдаа “Монгол Улсад 280 тэрбум төгрөг өгнө, Хэл бичгийн асуудалд чимээгүй байгаарай, эс бөгөөс нүүрс авахгүй байж чадна шүү” гэсэн санааг Элчин сайд Цай Вэньруйгаар хэлүүлж, айлчлалынхаа гол зорилгыг танилцуулсан хэрэг л дээ. Улмаар уржигдарын үдээс хойш Ван И “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай онгоцоор газардаж, Монголын талын төлөөлөгчид хүлээж авсан. Үндэсний хувцасны “дүүриймаа”-гаар Ван И-д хадаг, мөнгөн аятай сүү бариулсан ч тэр амсахаас эрс татгалзаж, шуурхайлан алхаж харагдсан. Эндээс харвал Ван И цар тахлын үед айлчлал хийж буйдаа айдастай байгаа хэдий ч айлчлалын гол зорилгоо түргэхэн биелүүлэхээр яарч буй нь илт байлаа.
Хятадын болгоомжлол ба айлчлалын гол зорилгоАр Монголчуудыг Өмнөд монголчуудын тэмцэлд оролцуулахгүй байх аргаа тэд тун нарийн бодож боловсруулж, өндөр ач холбогдол өгчээ. Тиймдээ ч өөрийн улсын Гадаад харилцааны яаманд 38 жил ажилласан туршлагатай, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г Монгол Улс руу “томилолт”-оор илгээжээ. Өмнөд Монголын сурагчдад улсын нийтээр хэрэглэдэг хэлээр буюу Хятад хэлээр хичээл зааж эхлэх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэр асуудал дагуулсан нь тэдний санааг зовоож буй. Өмнөд монголчуудын хэл соёлоо хамгаалах тэмцэл даамжирвал үндэстний цөөнхийн тусгаар тогтнох бослого, Өмнөд Монголыг Хятадаас салгах олон улсын хөдөлгөөн ч болж мэднэ.
Тодруулбал, Хятадтай эдийн засаг, худалдааны хувьд таагүй харилцаатай АНУ-ын Конгресс “Өмнөд монголчууд хэл, бичгээ хамгаалах тэмцэлдээ 100 мянган хүний гарын үсэг цуглуулж чадвал энэ асуудалд оролцоход бэлэн” гэдгээ илэрхийлсэн. Хэрвээ Монгол Улс төрийн түвшинд, бүх нийтээр монгол хэл, бичгийг авч үлдэх тэмцэлд идэвхийлэн оролцох аваас 100 мянган хүний санал хоромхон зуур цугларна. Ингэвэл Хятад дангаараа шийдвэр гаргахад хүндрэлтэй болно. Өөрөөр хэлбэл, Өмнөд Монголыг хэл, бичгээр нь дамжуулан өөртөө бүр мөсөн уусгах гэсэн дотоод бодлого нь Хятад, Америк хоорондын таагүй харилцаанд нэг олз болж буй хэрэг. Тиймээс энэ асуудалд Монгол Улсыг оролцуулахгүй байх нь Хятадын төлөвлөгөөний эхний хэсэг юм.
Төлөвлөгөөний энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нартай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг баталгаажуулах, худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, хамгийн чухал нь Хятад, Монгол хоёр орон бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлах хэлэлцээр байгуулах асуудал багтаж байгаа юм. Айлчлалын эхний өдөр Гадаад хэргийн сайдтай уулзсан бол өчигдөр Монголын Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, гэрээ хэлэлцээрүүд байгуулсан. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж буй нь тэр.
Төлөвлөгөөний дараагийн шатанд айлчлалын дээрх гол зорилгоо халхавчлах 700 сая юанийн буцалтгүй тусламж буюу Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг үзэглэлээ. Ингээд хүний савыг хоосон буцаадаггүй Монгол ёсоор 700 сая юань авсан манай төрийн тэргүүнүүд Өмнөд монголчуудын хэл бичгийн тэмцэлд ам нээх эрхгүй болж байгаа нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Товчхондоо, өнөөх Ван И гэх бэрс 700 сая юаниар Монгол Улсын төрийн тэргүүнүүдийг “шаглачихаж” байгаа нь энэ.
“Арван ембүү харахаараа алгаа тосдог аав уу даа хөХорин ембүү харахаараа хормойгоо тосдог ээж үү дээ хө...” гэх дуу аманд аялагдаад, утга санаа нь гол гогдоод болдоггүй. Өмнөд Монголтой хэл, бичиг соёл ижил Монгол Улсын төрийн тэргүүнүүд “Эх хэлээ аврах тэмцэл”-д ам нээхгүй, олон улсын хэмжээнд дуугарахгүй бол арав хорин хүн талбай дээр жагсахаас өөрөөр Ар Монголд тэмцэл газар авахгүй. Хэзээ л бид энэ мэт тэмцэлд “Осоржамаа”-гийн шууд дамжуулалтыг үздэг шигээ 20,30 мянгуулаа оролцож, дуу хоолойгоо нэгтгэж байлаа. Ингээд эх хэлний энэ тэмцэл Өмнөд Монголдоо л үлдэж, Хятад дотооддоо “нууцхан” дарах дүр зураг харагдаж байна.
Ай даа, ядуу орны зовлон, чадуу орны санаа гэж...
| Ар Монголыг “шаглах” Ван И бэрсийн нүүдэл амжилттай болов уу |
|
"ГАРЫН ТАВАН ХУРУУ" КИНОНЫ ШАГДАР БУЮУ НЭРТ НАЙРУУЛАГЧ асан Л.ЛХАСҮРЭН
2025-08-20 08:10:42
“UB Amazons” баг АНУ-ын Amari J'Nae Robinson-ыг багтаа авлаа
2025-08-20 07:20:00
Д.Нандин-Эрдэнэ Туркийн шатрын “Супер лиг”-ийн тэмцээнд түрүүлжээ
2025-08-20 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2025-08-20 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
2025-08-20 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 19 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-20 07:00:00
ЭГЭЛ БААТАР Ч.МӨНХБАТ:ХҮЙТЭН УСАНД ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТАХ ҮЕД ЗАВИНААС УЯСАН ОЛСОО АЛДЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙСАН Ч ШҮД ЗУУСААР ДӨРВӨН ХҮНЭЭ АВАРЧ ЧАДСАН
2025-08-20 07:00:00
А.НАНДИН-ЭРДЭНЭ: ОЛОН УЛСЫН “THE 2ND RGC CUP” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-08-20 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-08-20 07:00:00
А.АНУДАРЬ: Таеквондо бусад спортоос илүүтэйгээр миний сонирхлыг татсан
2025-08-20 07:00:00
ТАНИЛЦ: Энэ намрын тренд хувцас
2025-08-20 07:00:00
БТСУХ-ныхон “ПРЕЗИДЕНТ” спорт цогцолборыг барих төслийн багтай уулзлаа
2025-08-19 16:35:47
Маргааш Улаанбаатар хотод усархаг бороо үргэлжлэн орно
2025-08-19 16:26:24
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр
2025-08-19 15:00:50
Г.ЗАНДАНШАТАР: ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ОНЦГОЙ НЭМЭГДЛИЙН УРАМШУУЛЛЫГ НЭМНЭ
2025-08-19 14:22:07
Таеквондогийн 3х3 тэмцээнд Өмнөд Солонгосын эмч ажиллаж, сургалт хийв
2025-08-19 14:16:03
Монголын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг нислэг үйлдлээ
2025-08-19 13:38:12
Хүн дүрс роботын тэмцээн боллоо
2025-08-19 13:35:02
О.Наранзул дэлхийн таван дээд амжилтыг тогтоожээ
2025-08-19 13:07:42
Эмэгтэйчүүдээс бүрдсэн “Хүннү-Эйр”-ийн нисэх баг нислэгт гарлаа
2025-08-19 12:29:09
Т.Ерболат кикбоксын “ISKA WORLD CHAMPIONSHIPS 2025”-ын аварга боллоо
2025-08-19 11:27:24
Гудамж замын хяналт шалгалтаар 1490 тээврийн хэрэгслийг шалгаж, 613 жолоочид арга хэмжээ авчээ
2025-08-19 10:30:21
Т.Жамбалцэрэн: Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана
2025-08-19 10:22:23
Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ
2025-08-19 10:01:26
Г.ЗАНДАНШАТАР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРТНЭЭС ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
2025-08-19 09:58:35
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13367 болжээ
2025-08-19 09:56:49
Т.Мөнхдэмбэрэл бочигийн дэлхийн цувралд өрсөлдөнө
2025-08-19 09:20:47
“Этүгэн ирвэсүүд” баг “U15” ангиллын улсын аварга боллоо
2025-08-19 09:13:59
"ТАЛ НУТГИЙН МАРАФОН 2025"- ирэх сард болно
2025-08-19 08:32:48
“Ulaanbaatar Amazons” багт Америк тоглогч тоглоно
2025-08-19 08:08:42
АЗИЙН АВАРГА Г.АНУЖИНД ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОХ БОЛОМЖ БИЙ
2025-08-19 07:00:01
"ГАРЦ"-ЫН РЕНА БУЮУ ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГИЙН ХУВИРАЛ
2025-08-19 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 28 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-19 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-08-19 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-08-19 07:00:00
Хичээлийн хэрэгслийн багц 25.000- 109.000 мянган төгрөгийн үнэтэй байна
2025-08-19 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХТУЯАГИЙН МУУГ ҮЗВЭЛ ШОРОНД ОРЖ, ШОРООНД БУЛАГДАНА
2025-08-19 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-08-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |