УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн шинэ парламент энэ удаад 75 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Чуулганы анхдугаар хуралдаанаас хойш ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэж, батлаад байна. Дөрвөн жил төрд сууж, хууль батлах эрхмүүд хэрхэн ажиллах бол гэх хүлээлт иргэдийн дунд бий. Тэдний хэлж буй үг, хийж буй үйлдлийг нүд цавчилгүй ажиглаж, дараагийн сонгуулийн дүнгээ тавих биз ээ. Шинэ парламентын гишүүд олонд таалагдах гэж дэлгэцийн өмнө “поп”-роод эхлэв.
У.Хүрэлсүхийн ээлжит “поп”
Улс төрд гол тоглогч гэгдэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бичлэгүүд сүүлийн үед цахим орчинд шуугиан тариад байгаа билээ. Тэр хэвлэлийнхнийг олноор нь дагуулж, камер харахаараа хэдэн дарга нараа өндөр дуугаар зандарч, захиргаадах дуртай нэгэн. Хамгийн сүүлд тэрбээр Эрчим хүчний яаманд ажиллах үеэрээ ТЭЦ-4 ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, албаны автобусаар явсан. Ингэхдээ яам, тамгын газрын дарга нартаа “агсарч” “Хэрэгцээгүй хүмүүс автобусанд яваад байх юм. Та нарыг хэн яв гэсэн юм. Тэрний оронд энэ сэтгүүлчдэд сандал тавьж өг. Явж ажлаа хий. Сайд дарга нар ирэхээр бөөнөөрөө дагаад гүйгээд байх юм” хэмээн сүржигнээд авсан.
Дээлний хээг хуульчлахыг санаачилсан “хатан ухаан”
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгээрээ олноо танигдсан гишүүн П.Анужин “Төрийн хувцас, айлчлал зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй” гэж өөрийгөө “дөвийлгөв”. Тэрбээр “Төрийн дээл хувцасны тухай ер нь их тодорхой заачихмаар санагддаг. Төрт ёс төрийн ёслол өндөр Япон Улсад төрийн хүмүүсийн өмсөх хувцас, энэ хувцасны хээг хүртэл тодорхой заачихсан байдаг юм” хэмээгээд Төрийн албаны дээлний хээг тодорхой зааж, судалгаа хийх хэрэгтэй гэж олны дургүйцлийг хүргэсэн. П.Анужингийн сонгогдсон Сонгинохайрхан дүүрэг хүн амын нягтралаараа нийлэлд толгой цохидог. Шийдвэрлэх асуудал нь ч олон бий. Гэтэл төр төлөөлж буй гишүүн нь эрүүл хооллолт, дээлний хээ яриад сууж байгаа нь харамсалтай.
Махны үнийг 36 мянгад хүргэж, хөдөөгийн иргэдийн нурууг тэнийлгэнэ гэв үү
Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Батсуурь олонд танигдах аргаа олсон бололтой. Тэрбээр улаанбаатарчуудын анхаарлын гол сэдэв болох махны үнийн хөөрөгдөлийг хөндөж, өөрийгөө давхар сурталчлаад авсан. Өмнө нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж иргэдийн тансаглалыг гайхаж, “Түпэн, түмпэнгээр мах чанаж, хорхог хийж байна” хэмээн зэмлэж байсан бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Улаанбаатар хотынхон үнэтэй мах идэх хэрэгтэй” гэлээ. Тэрбээр Байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатарын хүмүүс өндөр үнэтэй мах идэх хэрэгтэй. Эрээнд очихоороо 36 мянган төгрөгөөр мах авч идчихээд, энд найман мянгаар мах авч иднэ гэдэг байж болохгүй зүйл” хэмээн хэнэгч үгүй хэлээд сууж байв. Хоногийн хоолоо арай хийн залгуулж буй нийслэлчүүдийн хувьд найман мянган төгрөгийн үнэтэй мах “ахдаж” байгааг эрхэм гишүүнд ойлгох ухаан дутав бололтой.
“Кембриж гэж үгэнд дургүйцээд байвал “Чингис хаан” гэж нэрлэхгүй юү”
Боловсролын салбарт шинэчлэл хийх цаг нь болсон гэж шинээр сонгогдсон гишүүд ам уралдан ярьж эхэлсэн. Энэ салбарын гал тогооноос УИХ-д сонгогдсон гишүүд нь салбараа ийн муучилж эхэллээ. Тэрч бүү хэл гишүүд Кэмбрижийн хөтөлбөрийг̆ дэмжих лобби бүлэг байгуулж, барууны сургалтыг баруун солгойгүй магтав. Энэ нь ч сүүлийн үед зөв, буруу гэх маргаан дагуулаад байгаа. Тус лобби бүлгийн тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням бий. “Хамгийн түрүүнд Дарханы замын асуудлыг шийднэ” хэмээн гишүүний тангараг өргөхдөө хэвлэлд ярилцлага өгч байв. Гэвё тэр Кэмбрижийн хөтөлбөрийг̆ Монголд нутагшуулах ажилдаа шуурхай оржээ. Гаднын хөтөлбөрийг оруулж ирэх нь зөв, буруу гэх маргаанд “Кембриж гэсэн үгэн дээр улс төрийн тоглолт бүү хий, бид үндэсний хөтөлбөрөө олон улсын төвшинд хүргэхийг зорьж байна” хэмээн өөрийгөө өмгөөлсөн. Түүнчлэн “Кембриж гэж үгэнд дургүйцээд байвал “Чингис хаан” гэж нэрлэхгүй юү” хэмээн ихэрхсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа билээ.
Энэ мэтээр шинэхэн гишүүд санаатай, санамсаргүй өөрийнхөө хочийг тодорхойлж, имижээ бүрдүүлж эхэллээ. Ард түмнийг төлөөлж, төрд үгээ хэлж буйгаа эрхэм төрийн түшээд нар санах хэрэгтэй биз ээ.
| УИХ-ын шинэ гишүүдийн тренд үгс |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |