Засгийн газрын 189 дүгээр тогтоолоор 0.035.мм болон түүнээс нимгэн уутыг хил гаалиар нэвтрүүлэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг өнгөрсөн гуравдугаар сард хориглосон.
Нэгэнт өдөр тутмын хэрэглээнд нэвтрээд гэр бүлийн гишүүн шиг болчихсон гялгар уутыг хэрэглээнээс шууд халчихгүй нь тодорхой. Иймээс гялгар уутны хэрэглээг багасгах зорилготой нийлэг yyтыг хэрэглээнээс хасахаар дээрх тогтоолыг баталсан байдаг. Энэ нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нийлэг уут буюу “Арвын тор”, “Цэнхэр, улаан судалтай уут” юм.
Тогтоол хэрэгжиж эхэлсэн даруйд зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж, худалдагчид даавуун тор авч ирэхийг шаардаж байсан үе саяхан. Гэвч Монголын хууль гурав хоног гэгчийн үлгэрээр нийлэг уутыг хэрэглээнээс халж чадсангүй. Тогтоол гараад хэдийнээ долоо, найман cap өнгөрсөн ч хүнсний дэлгүүр, зах, худалдааны төв, хаа сайгүй өнөөх “Арвын тор", нийлэг уутаа тараасаар байна.
Бид гялгар уутны хэрэглээг багасгах шийдвэр хөрсөн дээр бууж чадсан эсэхийг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр үд дундын үед очлоо. Бум бужигнаж, түм түчигнэсэн энэ худалдааны төвд хүрэхэд гартаа тор барьсан хүмүүс нааш, цааш холхилдоно.
Бүгд л мөнөөх хориглосон уутанд хоол хүнс, хувцас бараагаа хийжээ. Худалдааны төвийн гадна талбайд жижиглэнгээр худалдаа эрхлэгчид “Ногоо аваарай, жимс аваарай” хэмээн ам уралдан хашхиралдана. Нийлэг уутанд төмс, лууван зэрэг хүнсний ногоогоо савлан, төрөл бүрээр нь эгнүүлэн өрсөн байв.
Эндээс хэдхэн алхмын цаана самар, жимс худалдаалж байгаа худалдагчаас улаан чавга “Арвын тор”-нд хийлгэж, авч байгаа харагдлаа. Бид худалдагчаас уутны зургийг авч, яриа өгөхийг хүсэхэд уцаарлангуй “Бид хориглосон уут хэрэглээгүй шүү дээ. Энэ чинь илүү сайжруулсан зузаан уут” гээд хажууд байсан гялгар уутаа хаман авч далд хийв. Цааш явсаар худалдааны төв рүү ороход үүдэнд байрлах “Түргэн хоол”-ны газрын урд хүмүүс бужигналдана.
Мантуун бууз, ороомгоо бариултай гялгар торонд хийлгээд алхаж байгаа хүмүүс олон харагдлаа. Худалдагч эмэгтэй хажуудаа өлгөсөн гялгар уутнаас сугалан авч, ширхгийн хоолоо шалмаг гэгч нь торонд хийнэ. Энд нийлэг уутыг хэрэглэхгүй гэдгийг мэдэж байгаа хүн олон боловч, хэрэгжүүлж байгаа нь алга.
Харин “Юун хүн зураг аваад байна. Та нар хамаагүй зураг авахгүй шүү. Зөвшөөрөл байгаа юм уу” гэж хашхиралдах нь хаа сайгүй.
Худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй. Энэ үеэр бид даавуун тор барьсан нэгэн эмэгтэйтэй таарсан юм. Зургаа даруулахаас татгалзаад бидэнтэй цөөн хором ярилцсан иргэн Л.Жаргал “Нийлэг уутыг хэрэглээнээс хасахыг дэмжиж байгаа. Хуулиараа хориглосноос хойш хэрэглэхээ больсон. Заримдаа хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд рүү ороход гялгар уутанд хийгээд өгчихдөг л юм. Би уг нь өөрөө тортой явдаг л даа.
Гэхдээ, сүү, тараг, мах зэрэг шингэн зүйлсийг чинь гялгар уутанд хийхээс өөр аргагүй шүү дээ. Гялгар уутыг орлох бүтээгдэхүүнээ түлхүү үйлдвэрлэж байж, хэрэглээнээс хасах тухай ярих хэрэгтэй. Урьд нь бол сүү, таргаа, бидон саванд хийгээд зөөдөг байлаа.
Нөгөө талдаа энэ чинь эрүүл мэнд, байгаль орчинд их хэрэгтэй зүйл байжээ" гэлээ. "Бөмбөгөр" худалдааны төвийн худалдагч Э.Буддагий "Гялгар уутыг хэрэглэхгүй байх нь зөв. Гэхдээ адв гурван сард хэрэглүүлэхгүй гэчихээд одоо болтол орлох бүтээгдэхүүн гаргаагүй байгаа нь гялгар уутны хэрэглээг халж чадахгүйд хүргэж байна. Тэгээд ч манайд даавуун уутаа бариад худалдаа хийх гээд ирдэг хүн ховор.
Уут савгүй хүний гар дээр нь тавиад явуулалтай биш. Даавуун уутыг ихэвчлэн настай хүмүүс авч явдаг. Анх нимгэн уут хэрэглүүлэхгүй гээд хориглосон.
Сүү, цагаан идээ худалдаалдаг лангуунууд гуравдугаар сард тогтоол нь хэрэгжиж эхэлснээс хойш савтайгаа ирнэ үү гэсэн анхааруулга хадчихсан байсан шүү” гэсэн бол тус худалдааны төвийн худалдагч Б.Оюунцэцэг “Хүмүүс өөрсдөө даавуун тороо барьж ирдэггүй юм. Даавуун уут хэрэглэвэл бидэнд ч гэсэн хэрэгтэй шүү дээ. Бид энэ гялгар уутыг худалдаж авна. Жижиг уутыг нь байнга үнэгүй дагалдуулж өгдөг.
Би хүнсний ногоо зардаг болохоор жижиг гялгар уут байнга хэрэглэдэг. Уг нь манайхан гялгар уут хэрэглэхгүй байх сонирхол их байх шиг байдаг юм. Гэхдээ даавуун тор авч явж хэвшээгүй хүмүүс уутгүй ирэхээр арга буюу гялгар уутанд хийж өгнө шүү дээ. Анх гялгар уут хэрэглүүлэхгүй гээд хууль, тогтоомж нь гарч эхэлж байхад хяналт, шалгалт хийгээд гялгар уутны хэрэглээ арай багассан.
Одоо бол хориглосон гэж байгаа. Ялгаагүй байна. Уг нь энэ уутыг хэрэглэмээргүй байгаа юм. Би өөрөө байнга даавуун тортой явдаг. Даавуун уутыг нэг худалдаад авчихсан байхад угаагаад дахин хэрэглээд явах боломжтой” гэж ярилаа.
Биднийг ийн ярилцаж байхад хажуугийн лангууны худалдагчид “Худалдааны төвийн удирдлагууд биднийг байнга шалгадаг шүү дээ. Одоо бидний хэрэглэж байгаа уутнууд хүнсний зориулалттай, зузаан" гэлээ. Гэтэл төмс, ногоо, сонгино савлан хийж байгаа уут нь өнөө л хориотой нийлэг уут харагдлаа.
Ингээд бид “Бөмбөгөр" худалдааны төвийн хойд хэсэгт байрлах уут, сав, баглаа боодол зардаг бөөний лангуун дээр очсон юм. Энд даавуун уут, гялгар уутыг төрөл төрлөөр нь өлгөжээ.
Тус худалдааны төвийн худалдаа эрхлэгчид ихэвчлэн эндээс гялгар уутаа бөөндөж авдаг гэнэ. Худалдагч Б.Одмаа “Тасалдаг уут урьдынхаасаа арай зузаан болоод үнэ нь нэмэгдсэн. Урьд нь боодлоороо 3,500 төгрөгөөр зарагддаг байсан бол одоо 4,000 төгрөг болсон байх жишээтэй. Гуравдугаар сараас хойш тасалдаг уут зузаан болж ирсэн. Шинээр ирсэн уут нь арай зузаан юм билээ.
Гэхдээ миний бодлоор зузаан, нимгэн ялгаагүй гялгар уут шүү дээ. Хэрэглэхгүй гэж байгаа бол аль алийг нь хориглох хэрэгтэй. Хориглосон гээд байгаа цэнхэр, улаан уутыг хаа сайгүй л хэрэглэж байна. Нууцаар оруулж ирж зараад байх шиг байгаа юм. Энэ зузаан уутных нь үнэ нь нэмэгдчихээр хүмүүс хямд уутаа авах сонирхолтой байна.
Ер нь даавуун уут хэрэглэх хүн цөөхөн. Хамгийн эрэлт ихтэй уут нь гялгар уут” хэмээн ярилаа.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Нийлэг уутыг хориглох хуулийн хэрэгжилт”-д нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавьдаг. Уг асуудлыг тодруулахаар тус газарт очсон юм.
Энэ талаар нийслэлийн мэргэжлийн хяналтын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Даариймаа “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” тогтоол хэрэгжиж эхэлсэн даруйд нийслэлийн есөн дүүргийн хүнсний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэлийн газруудад нийлэг уут ашиглахгүй байх шийдвэр, зөвлөмжүүдийг хүргүүлж ажилласан. Мөн аймаг, нийслэл, орон нутгуудын мэргэжлийн хяналтын 155 улсын ахлах байцаагчийг энэ чиглэлээр танхимын болон онлайн сургалтад хамруулж, хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Засгийн газрын 189 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш 120 ширхэг хальсан уутыг улсын байцаагчийн актаар хураан авч устгуулах арга хэмжээ авсан байдаг. Хяналт шалгалтын ажил тогтмол явагдаж байгаа. Энэ шалгалт хүнсний эрүүл ахуйн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалттай хамт явагддаг учраас гялгар ууттай холбоотой хэчнээн зөрчил байгааг одоохондоо хэлэх боломжгүй.
Байцаагчдын шалгалтын дүнг нэгтгээгүй байна. Бид зөрчил илэрсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.0.7-д зааснаар арга хэмжээ авч ажилладаг. Үүнээс өөрөөр иргэдийг торгох, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг ямар нэгэн хуулийн зохицуулалт байдаггүй. Мөн Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулах ёстой. Гэхдээ энэ хуульд зарж борлуулж байгаа тохиолдолд торгууль оногдуулах зохицуулалт байхгүй. Тиймээс торгуулийн арга хэмжээ авах боломжгүй.
Иймд бид Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ БОАЖЯ-нд хүргүүлээд байгаа. Одоогийн байдлаар бид иргэдэд нийлэг уут хэрэглэхгүй байх “хэвшил” суулгахаар ажиллаж байна” гэв. МХЕГ-аас хуулиар хориглосон нийлэг уутыг хил гаалиар оруулахгүй байгаа ч дамын наймаачид нууцаар оруулж ирсээр байгааг энэ үеэр онцолсон юм.
| Нийлэг уутыг хэрэглээнээс халж чадсангүй |
|
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |