Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр орой гарсан. Тодруулбал, “Хүүхдүүд тогтоол усанд барилгын хөөсөнцөр хавтан тавьж, сэлж тоглож байгаад ийнхүү амиа алдсан. Тус газар 10 гаруй хүүхэд тоглож байсан” гэх албан бус мэдээлэл байна. Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотойгоор хариуцлагын асуудал яригдаж эхлээд байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га газар тасдаж авч, “Ханталст” компанид 2014 онд газар олгох зөвшөөрлийг хотын дарга асан Э.Бат-Үүл гаргаж байсан аж. Тэр үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиралаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсан аж. Харин Тус компанийн захирал нь Г.Бат-Энх юм байна. Шагдарсүрэнгийн Бат-Энхийг Баянзүрх захын эзэн гэдгээр нь хүмүүс илүү сайн мэдэх байх.
Ш.Бат-Энхийн эхнэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан Ишбадамын Нарантуяа юм. И.Нарантуяа 2012-2015 оны хооронд тус газрын даргаар ажиллах хугацаандаа АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Ханталст” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлж байжээ. Дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт Хотын дарга С.Амарсайхан буруугүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг ажлаас нь халах шийдвэр гаргасан. Тэгвэл С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн мэдэлд байгаа газраа эргүүлж авах хүсэлтийг гаргаж байсан гэнэ. Мөн үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар сануулга өгч байсан гэнэ. Гэвч тус компанийнхан өөрсдийн эзэмшилийн газар нутаг дээрээ үйл ажиллагаа хэрхэн явуулах нь та бүхэнд хамааралгүй гэх хариултыг өгч байжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан болоод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дээрх компанид ямар нэгэн арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг нь арилгуулж байгаагүй гэнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байсан гэнэ.
.jpg)
| ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ |
|
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |