• Өнөөдөр 2024-04-26

Автобусны буудлыг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэлээ

2020-05-20,   432

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг сандал, хогийн сав, автобусны буудал зэргийг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван  талбайг угааж, цэвэрлэжээ.

 

 

 


Автобусны буудлыг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188