Баруун гартаа талх, хэдэн ширхэг өндөг барьсан эмгэн өвгөнөө сугадан алхана. Саяхан орсон цас хайлж, гудмаар хоржигнон урсаж байлаа. Эмгэн “Өвгөн минь энэ талх хөгцөрчихсөн байна. Гэхдээ яах вэ, хоёулаа хугацаа нь дууссан талхыг үйлдвэрийн үнээр нь авчихлаа. Үүнээс илүү зүйл одоохондоо юу байх вэ. Өнөөдөртөө болох л байх даа. Энэ дэлгүүрийг ажиллуулдаг хүү их буянтай юм. Энэ дэлгүүр байгаагүй бол хоёулаа өдийд өлбөрөөд үхэх байсан биз. Тэтгэврийн хэдэн төгрөг буухаар өрийг нь өгөөд дахин зээл авъя даа” хэмээн ярилцсаар явав. Бид тэдний ийнхүү ярилцахыг сонсон араас хэсэг дагаж явсан юм. Гэтэл гудам ороон тал талх барьсан хүү гүйж яваа харагдав. Эргэлт.мн мэдээллийн сайт үнийн өсөлт иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх сурвалжилгыг бэлтгэн уншигч та бүхэнд хүргэж байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх гэр хорооллын айлуудын амьдрал үнийн хөөрөгдлөөс болоод бор өдрүүдийг идэх талхгүй арай ядан давж байна. Ихэнх дэлгүүрийн лангуу дээрх талх үйлдвэрээс татан авсан боловч худалдан авагч байхгүйгээс 4-6 хонож байгаа гэнэ. Тиймээс ч хугацаа нь дуус ч хөгцрөх тохиолдол гарч байгаа бөгөөд үйлдвэр нь эргүүлсэн авдаггүйгээс болоод хямдруулан зарах тохиолдол ойрын үед гарч байгааг дэлгүүрийн худалдагч нар тайлбарлаж байсан юм.
Ихэнх дэлгүүрийн лангуу дээрх талх үйлдвэрээс татан авсан боловч худалдан авагч байхгүйгээс 4-6 хонож байгаа гэнэ
Бидний хамгийн түрүүнд орсон дэлгүүрийн лангуун дээр хүнсний бүтээгдэхүүн төрөл, төрлөөр байв. Бид тус дэлгүүр 30 гаруй минут зогссон боловч нэг худалдан авагч орж ирсэнгүй. Худалдагч эмэгтэй цонхоор ойр ойрхон харж, зөрөөд өнгөрөх хүн бүрийг ороод ирээсэй, худалдан авалт хийгээсэй гэсэн өнгө аястай харж буй илт. Тиймээс ч нүд нь хаалга болон цонх руу байнга ширтэнэ. Биднийг цонхоор харахад хүний хөлд дарагдаастай бужигнаж байдаг гудам бригадын төв шиг ил хульхан оргино.Тус дэлгүүрийн худалдагч Б.Солонготуяа “Ойрын өдрүүдэд иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муу байна. Энгийн өдрүүдэд ч дэлгүүр хөл хөдөлгөөн ихтэй байдаг байлаа. Ядаж хүүхдүүд зайрмаг байнга авдаг байсан. Гэтэл ойрын өдрүүдэд худалдан авалт навс унасан. Ойрхон болохоор л хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд ихэвчлэн орж ирээд “Амьдрал хэцүү байна. Зээл өгөөч хүүхдийг минь бодоод” гэж гуйдаг. Яах вэ ойр тойрны таньдаг хүмүүстэй бол зээл өгчихдөг л дөө. Манайх ойрын хоёр, гурван өдөр бараа татаж аваагүй. Яагаад гэхээр өмнөх нь зарагдахгүй байна. Заримынх бүүр хугацаа нь дууссан. Энэ байдлаар удаан үргэлжилбэл удахгүй дампуурах байх” гэсэн юм.
.jpg)
60 хуудас дүүрэн хүний нэр, мөнгөн дүн бичсэн өрийн дэвтэр. Итгэж найдаад зээл өгсөн дэлгүүрийн эзэн, өлөн зэлэн хонохгүйн тулд арга буюу зээл авч буй иргэдийг бодохоор өр өвдөм.
Бид энэхүү дэлгүүрээс гаран дараагийн дэлгүүрийг зорьсон явлаа. Гудмаар явахад толгой, шийр хуйхалж байгаа бололтой үнэр ханхална. Мөн хэлээ унжуулсан ноход хашааны банзан дундуур шургалан орж байв. Хичээл тарсан бололтой цүнх үүрсэн хүүхдүүд гэрийн зүг ганхан алхана. Уг нь бол хичээл дараад явж буй хүүхдүүд гартаа зайрмаг, ундаа барьчихсан явж харагддаг байлаа. Бид явсаар дараагийн дэлгүүрт ороход лангуу нь бараг хоосон байв. Тус дэлгүүрийн худалдагч Ц.Сүндэр зураг даруулахаас татгалзан дараах тайлбарыг өгсөн юм. “Манайх өмнө нь лангуу дүүрэн бараатай, хоёр худалдагдагч ажлын орон байраар хангадаг байлаа. Гэвч цар тахлаас хойш өөрсдөө ажиллуулдаг болсон. Цар тахлын хөл хорхой тавигдсан ч гэлээ иргэдийн амьдрал сайжрахгүй байгаа нь харамсалтай. Манайх бараагаа дуусаад бараг долоо хонож байна. Бараа татъя гэхээр мөнгө байдаггүй. Хүмүүст зээл өгчихсөн болохоор эргэлтийн мөнгөгүй болсон юм л даа. Хэрвээ хүмүүс зээлээ төлбөл бараг 20 гаруй сая төгрөг цугларах гээд байна. Одоо байгаа нь тос, хэдэн хайрцаг тамхи, ундаа л, чихэр жимс л байна. Мөн хугацаа нь дууссан гурилан бүтээгдэхүүнийг ямар худалдаалтай биш өглөө нохойд өгчихсөн. Ойрын үед манай гудамны иргэд гэртээ боорцог хайраад идэж байна. Заримдаа хэдэн ширхэг өндөг асууж л орж ирдэг. Мөн зээл өгөөч гээд орж ирэх элбэг дээ. Хүүхдүүд орж ирээд чихэр, жимс авах нь нүдний гэм болсон. Өглөөнөөс орой болтол суугаад ганц, нэг байгаагаа зээлээр өгөөд л өдөр дуус ч байна” гэв. Тэдний дэлгүүрийн лангуу бараг л хоосон. Өм, цөм гэдэг шиг хэд гурван хайрцагтай чихэр жимс, ганц хоёр шил архи, ундаа, ус л нүдэнд өртөнө. Мөн цаасан хайрцаганд муудсан төмс, сонгино, лууван, манжин харагдана. Түүнчлэн тус дэлгүүрийн худалдагч өрийн дэвтрээ үзүүлсэн юм. Үнэхээр л үнэн ажээ. 60 хуудас дүүрэн хүний нэр, мөнгөн дүн бичсэн өрийн дэвтэр. Итгэж найдаад зээл өгсөн дэлгүүрийн эзэн, өлөн зэлэн хонохгүйн тулд арга буюу зээл авч буй иргэдийг бодохоор өр өвдөм.
(1)(1).jpg)
Манайх бараагаа дуусаад бараг долоо хонож байна. Бараа татъя гэхээр мөнгө байдаггүй. Хүмүүст зээл өгчихсөн болохоор эргэлтийн мөнгөгүй болсон юм л даа
Хоёрхон дэлгүүрээр ороход иргэдийн амьдрал ямар байгаа мэдрэгдэнэ. Бид нар шингэхийн алдад дахин дэлгүүрээр орлоо. Худалдан авагчид бараагаа аваад дугаарлан зогсоно. Хүмүүс ихэнхдээ хоёр, гурван өндөг, төмс, лууван барьжээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлж буй эмэгтэй дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Амьдрал үнэхээр хэцүү байна. Нялх нойтон хүүхэдтэйг ч хэлэх үү. Ажил төрөл хийж чадахгүй юм. Нөхөр минь хөдөө уурхайд ажил хийдэг. Сардаа нэг сая таван зуун мянган төгрөгийн цалин авдаг. Гэвч манай гэр бүлд үнэхээр хүрэлцэхгүй байна. Яагаад гэхээр өргөн хэрэглээний бараа хэтэрхий үнэд орсон. Тэр дундаа одоо мах авч идэх айл бараг үгүй боллоо. Тиймээс элгэний нухаш авч гэрийн боорцогтой холиод идэж байна. Би энэ дэлгүүрээс хэдэн ширхэг төмс, хүүхдүүдээ ундаа зээл авахаар орж ирлээ. Манай оройн хоол иймэрхүү л болсон доо. Мөн энэ дэлгүүрээс гадна хэд, хэдэн дэлгүүрт өртэй юуг нь нуух билээ. Бодит амьдрал ийм л байна. ” гэв.
Тиймээс элгэний нухаш авч гэрийн боорцогтой холиод идэж байна. Би энэ дэлгүүрээс хэдэн ширхэг төмс, хүүхдүүдээ ундаа зээл авахаар орж ирлээ
Тэрсхэн хоёр хүүгээ хөтөлсөн эхнэр, нөхөр дундаа уут гурил дамжилсаар явна. Эхнэр “Ханиа хэдүүлээ энэ 5 кг гурилаараа яаж хийж байгаад долоо хоночих юмсан даа. Хэдий болтол “Нараа эгчийн дэлгүүрээс зээл авах билээ. хоёулангийнх нь цалин 20-нд бууна. Тэр болтол хүүхдүүдээ л өлсгөхгүй юмсан даа” хэмээн эр нөхөртөө учирлана. Харин нөхөр “Тийм ээ. Хоёулаа хэчнээн хичээгээд ч ойрын хоёр, гурван сардаа өрнөөс гарч чадахгүй бололтой. Уг нь хоёр зэрэг ажил хийж, амьдралын төлөө, хэдэн хүүхдүүдийнхээ төлөө зүтгээд байдаг. Даанч цалин хэрэглээндээ хүрэхгүй юм даа. Ядаж байхад хүнс, барааны үнэ тэнгэрт хадлаа” хэмээн хуучлан алхана.

| ӨРИЙН ДЭВТЭРТ “ӨРЛҮҮЛСЭН” ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |