Баянзүрх дүүргийн 11 хороо буюу Бага тэнгэрийн замд "бенз" маркийн автомашин "портер"-той мөргөлдсөн осол гарчээ. Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны мэргэжилтнээс тодруулахад “Бага тэнгэрийн аманд хоёр машин мөргөлдсөн гэх дуудлага 16:57 цагт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу ослын газарт үзлэг шалгалт хийж байгаа. Мөн "портер" маркийн автомашины жолооч осолд орох үедээ бэртэж, гэмтсэн учир яаралтай түргэн тусламж үзүүлж, "103" машинаар ГССҮТ-д хүргүүлсэн. Одоогоор жолоочийн биеийн байдал ямар байгаа талаар хэлэх боломжгүй байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.
ТЦА-НЫ МЭРГЭЖИЛТЭН: Бензтэй мөргөлдсөн портерийн жолоочийг ГССҮТ-д хүргүүлсэн |
|
2025-08-02 11:49:27
2025-08-02 09:45:42
2025-08-02 09:14:24
2025-08-02 08:40:25
2025-08-02 08:17:14
2025-08-02 07:20:03
2025-08-02 07:00:00
2025-08-02 07:00:00
2025-08-02 07:00:00
2025-08-02 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |