Түүний аав “Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдан зэрэг хуучны олон сайхан кинонд тоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Осор. Энэ ч утгаар багаасаа л аавыгаа даган Монгол кино үйлдвэрийн байранд өсөж, алтан үеийн ахмад уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилт, ажил хөдөлмөрийн ахуйд хүн болон өндийжээ. Тиймдээ ч өнөөдөр Монголын урлагт толгой цохисон жүжигчин, найруулагч болон ажиллаж яваа. Түүнийг бид “Гарын таван хуруу”, “Нандин-Эрдэнэ” киноны дүрээс нь эхлээд андахгүй.
“Нандин эрдэнэ” кинонд өндөр нуруутай, туранхай, буржгар үстэй, гялалзсан нүдтэй, зөөлөн дөлгөөн залуу хөдөө айлын найран дээр төрсөн өдрийн дуу дуулаад байдаг. Түүнийг бид ийм л тэвхгэр, цэх шулуун халуун залуугийн олон сайхан дүрээр нь мэдэхээс гадна зүрх сэтгэл, оюун санаанаасаа найруулсан бүтээлээс нь тархи, зүрхээ ундаалдаг билээ. Тэдгээрээс хамгийн оргил нь “Зүрхэнд шивнэсэн үг”. Д.Норов зохиолчийн “Мөнхийн дуудлага” зохиолыг ийм сайхан бүтээл болгон үзэгчдэд хүргэсэн нь өдгөө монголчуудын хайрлан үзэх дуртай кино. Тэр төгсгөлийн үг, агшин бол одоо ч хэн бүхний сэтгэлийн утсыг хөндөж, уйлуулсаар байдаг. Тийм л сайхан уянгын мөртлөө жинтэй бүтээлийг Монголын кино урлагт тамгалж чадсан найруулагч. За тэгээд “Ноён солиот”, “Уулын төмөр”, “Хайрыг хайрла”, “Нар сарны зааг”, “Маш нууц”, “Буруу өрөг” гээд цөм даацтай кинонууд. Хүний амьдралын жаргал, зовлон, хайр дурлал, үүх түүх, үнэн мөн чанарыг тэр эл бүтээлүүдээрээ дамжуулан илэрхийлсэн. Тэгээд нэмээд баялаг өргөн санаа, утга уянга, санаанд гүн орох дүр дүрслэлээр амталж өгснөөрөө үзэхэд илүү сонирхолтой, амттай, дахиж үзэх хүсэлд хөтөлдөг. Тэр дундаа дүрүүдийнх нь хэлж байгаа үгсийн цаад утгыг тайлан бодож, тунгаамаар байдаг. Үүгээрээ тэр бодож, боловсруулж, нухаж, нутагшуулдаг ховор сайхан найруулагч.
Харин сүүлийн үед тэрбээр гүндүүгүй сайхан аав, ах, найзын дүрд тоглож байгаа. Энэ нь ч өөрт нь тун зохиж байна лээ.

Товчхондоо бол тэр Монголын урлагт жүжигчин, найруулагч гэсэн хоёр сайхан хүлэгтэй уяач. Хоёул хол давхиж, тун сайхан хосолж байгаа. Түүнд харин хань бараа, түшиг тулгуур болж байгаа нь гэргийн Ардын жүжигчин С.Сарантуяа, хүү жүжигчин, найруулагч Тамир. Анхлан хамт нэг гараанаас уран бүтээлийн аянд гарсан гэргий С.Сарантуяагийн хувьд бүх л зүйлд хань болж, хамт байж, дэмжиж, хамтдаа өргөж, өгссөөр олон сайхан уран бүтээлийн ард гарч, ард түмэндээ хамтдаа хайрлагдаж яваа. Харин хүүгийнх нь хувьд орчин цагт мөн л толгой цохих найруулагчдын нэг болсон. Уран бүтээлч найзуудтайгаа хамтарч олон сайхан бүтээлийг үзэгчдэд хүргэж, чамгүй өндөр оноо авсан. Тэгэхээр мөнхийн түшиг тулгуур, үүрдийн үргэлжлэл нь хажууд байгаа тэр азтай уран бүтээлч.
Тунгааж бодож, шигшэж тунасан ховор сайхан уран бүтээлүүд нь цөм үзэгчдийн зүрх тархинд буусан шиг одоо нэг сайхан уран бүтээл үзэгчид хүлээж л байна. Дахиад тэсрэх, тэслэх бүтээл харин хэзээ гарах бол...
| МУГЖ О.БАТ-ӨЛЗИЙД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |